Уншиж байна ...

Ж.Чэн: Цаашид Монгол Улсад үүнээс илүү чадалтай батарей хуримтлуурын болон салхин станцыг барьж өгнө

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Багануур дүүрэгт баригдсан 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн Хятадын компанийн төлөөлөгч уг станцад байршуулсан тоног төхөөрөмж, технологийг танилцууллаа.

БНХАУ-ын "Энвижн Энержи" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн "Батарей хуримтлуурын станцад манай компани 27 ширхэг багц батарейг нийлүүлсэн. Нэг багц батарей нь хоёр хэсэг болж хуваагддаг. Батарей контейнерын урд инвертерүүд/тэжээлийн хангамж/ байршуулсан.

Уг станц нь шөнийн цагт төвийн системээс илүүдэл эрчим хүчийг авч хадгалаад хэрэглээ өндөр байгаа оройн цагт буцааж нийлүүлдэг. Энэ нь станцын ерөнхий үйл явц.

зураг
 

Батарейн контейнерын урд асаж буй ногоон гэрэл нь төвийн системд цахилгаан эрчим хүчийг нийлүүлж байгааг илтгэдэг.

Станцын батарейг цэнэглэх болон цэнэг шавхах үед нийт 50МВт/200МВтцагийн цахилгаан эрчим хүчийг сүлжээнээс авч, буцааж нийлүүлэх нь ногоон технологи, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй.

Бид цаашид Монгол Улсад үүнээс илүү чадлын батарей хуримтлуурын болон салхин цахилгаан станцыг нийлүүлэх зорилготой байгаа" гэж ярилаа.