ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Зоригтбаатар: Ирэх сарын 1-нээс эцэслэн шийдсэн шүүх хурлын бичлэгүүд шүүхийн цахим хуудаст нээлттэй байршина

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар тус хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ 2024 оны зургаадугаар сард Шүүхийн тухай хуульд томоохон өөрчлөлт оруулсан. Тухайлбал авлигын хэргийн анхан болон давж заалдах шатны, хяналтын шатны нээлттэй явагдаж буй бүх шүүх хуралдааныг шууд дамжуулах эсвэл дуу дүрсний бичлэгээр олон нийтэд хүргэх талаар өөрчлөлт оруулсан. 

Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ШЕЗ нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журмыг баталсан. Эрүү, иргэн, захиргааны хэргийн эцэслэн шийдсэн нээлттэй шүүх хуралдааны бичлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шүүхийн цахим хуудаст нээлттэй байршиж эхэлнэ. 

Мөн 2015 онд сэтгүүлч, сурвалжлагчид шүүх хуралдааныг сурвалжлах журмыг баталсан. Цаг үетэй нийцүүлэн тус журмыг цоо шинээр батлахаар ажиллаж байгаа. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын саналыг авч боловсруулна. Ингэснээр шүүхийн нээлттэй ил тод байдал хангагдахад чухал ач холбогдолтой.

УИХ шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлахдаа шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, үйл ажиллагаа нээлттэй ил тод байдлыг дээшлүүлнэ гэж заасан. Тиймээс шүүхийн нээлттэй ил тод байдлын хангах хөтөлбөрийг боловсруулж байна. Ойрын хугацаанд батална. 

ШЕЗ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтарч Европын холбооны санхүүжүүлэлттэйгээр "Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал" гэх төслийг хэрэгжүүлж байгаа.

Энэ төслийн хүрээнд шүүхийн дагнасан сэтгүүлчийг бэлтгэж, шүүх эрх мэдлийн байгууллага иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын хоорондын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, шүүхийн шийдвэр тойм бэлтгэх ажлыг нэмэгдүүлнэ. 

Түүнчлэн шүүхийн мэдээллийн санг байгуулж, хэргийн оролцогчдын гаргасан хүсэлт, санал, тайлбар, шүүхийн эрх зүйн акт байршуулна. Ингэснээр тухайн хэргийн оролцогч бус сонирхогч этгээд үзэх боломжтой болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Coin token hergiig hurdan shiideechee [202.9.46.98] 2024/12/16
IHC token ih bit hhk O.Munkhjin B.Gantig nariin gem buruug shuugeed neriig n tsagaatgaarai gemgui zaluusaa helmegduulj huwiin hewshliig booj baina. Tsagda nar it crypto salbart medleggui archaagui bgan bishuu
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.83] 2024/12/14
Хонгилын шүүхийг шүүх хэрэгтэй.....дархан хэдхэн шүүгчдийг нийтээрээ мэддэг болсон, эзэдтэй нь өөрсдийг нь хэлмэгдүүлэлтэй нь олон нийтийн дунд ШҮҮ!!!!!! Гэрчүүд нь Зоригийн хэргээс эхлээд аль хэдийн олон нийт мэддэг болсон ......Элбэг Хурц...........даалгавар гүйцэтгэгчид нь ...!!!!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.8] 2024/12/14
Зөв
2 | 0 Хариулах