Улаанбаатар хотын авто замын нөхцөл байдлыг газрын зурагт харвал дийлэнх хэсэгт хэт ачаалал үүсэн түгжирч байна.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албанаас "Нийслэлд гэрлэн дохиотой 178 гарц байгаагаас 80 уулзварт цагдаа биет зохицуулалт хийж байна. Бусад жижиг уулзвар дээр цагдаа хүрэлцэхгүй байна яг одоогийн байдлаар зам тээврийн ослын 210 дуудлага ирсэн байна.
Нэг ослоос шалтгаалж хэвийн урсах хөдөлгөөн 5-10 минут хаагддаг бөгөөд тухайн урсгалын жолооч нар эгнээ солиход бусад эгнээ ч хаагддаг" гэх тайлбар өглөө.
Иймд жолооч та бүхэн эгнээ байраа зөв эзэлж, анхаарал болгоомжтой зорчино уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!