Уншиж байна ...

Хятадын гурван иргэн Монгол бөхөнгийн эвэр хууль бусаар хил давуулсан хэргээр Хөх хотын шүүхээс ял сонсов

Э.Тэмүүлэн, iKon.mn
4 цаг 12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

БНХАУ-ын Хөх хотын Төмөр замын дунд шатны шүүхэд малын гаралтай түүхий эдийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг хэлэлцжээ. Энэ хэрэгт гурван шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тодорхой хугацаагаар хорих болон торгох ялаар шийтгэжээ.

Шүүгдэгчдийн нэг болох Жин нь 2023 оны арванхоёрдугаар сарын 29 болон 2024 оны нэгдүгээр сарын 2-нд нутаг нэгт хоёр иргэний хамт Саудын Арабын гаалийн газарт мэдүүлсэн ачааны машинаар Монголд ирж, бөхөнгийн эврийг савлаж, хил давуулсныг шүүхээс тогтоожээ.

Тэднийг энэ оны нэгдүгээр сарын 3-нд Хятадын гаалийн ажилтнууд саатуулсан юм. Тэд том оврын автомашины багаж хийдэг хайрцгаас их хэмжээний Монгол бөхөн зэрэг ан амьтны эвэр илрүүлжээ.

Тодруулбал нийт 319.2 сая юанийн үнэ бүхий 3,991 Bovidae болон Artiodactylus овгийн зээрийн эврийг хураасан аж. 

Сэжигтнүүдийг малын гаралтай үнэт түүхий эдийг хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр буруутгасан бөгөөд бүгд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгааг харгалзан үзэж хуульд заасан хүндрүүлэх нөхцөлийг хэрэглээгүй.

Шүүхээс гэм буруутай этгээдүүдэд 6-8 жилийн хорих ял оноож, 40,000 - 50,000 юаниар торгох шийдвэр гаргажээ.

Шийдвэр гарсны дараа прокурорын байгууллагаас эсэргүүцээгүй, гурван шүүгдэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Эх сурвалж: news.china.com