Уншиж байна ...

ОБЕГ: Нийгмийн сүлжээн дэх "4 хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатсан" гэх мэдээлэл бүртгэгдээгүй

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр нийгмийн сүлжээнд тархсан "Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн 4 жаахан хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж тэнгэрт дэвшиж" гэх мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-т бүртгэгдээгүй гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. 

Тиймээс нийгмийн сүлжээнд тархаж байгаа тус мэдээллийг түгээхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөв.