Эр зоригийн илэрхийлэл болдог "Дакар ралли 2025" Саудын Арабын элсэн цөлд ирэх оны нэгдүгээр сарын 3-наас 17-ныг дуустал үргэлжилнэ.
Энэ удаагийн тэмцээний мотоциклийн төрөлд Монголоос П.Мөрөн өрсөлдөх юм.
Өдгөө 27 настай П.Мөрөн удам дамжсан тамирчин. Түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. Харин П.Мөрөн 2004 онд зургаан настай байхаасаа мото спортоор хичээллэсэн. Гэхдээ 2016-2020 онд Австралид их сургуульд суралцах болсноор их спортоос түр завсарласан байна.
Монгол Улсын долоон удаагийн аварга тэрбээр энэ онд Торгоны замын бартаат уралдаанд хоёрдугаар байр эзэлж, Абу Дабид болсон цуврал тэмцээнд долдугаар байрт орсноор Дакарт уралдах эрхээ авчээ.
Өнгөрсөн жил манай улсаас мото спортын тамирчин Ч.Ганзориг оролцож, 79 дүгээр байр эзэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!