“Би Си Ти” ХХК “DIGITAL WOMEN’S DAY” баярын хямдрал зарлалаа
“Би Си Ти” ХХК Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн дижитал эрхийг дэмжигч брэнд” уриатай кампанит ажлыг эхлүүлжээ.
Энэхүү кампанит ажлын хүрээнд албан ёсны онцгой эрхтэй Apple, HP, Asus, Tecno, Edifier зэрэг брэндүүдийн зөөврийн компьютер, гар утас, чихэвч зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүддээ 10-50 хувийн хямдрал зарласан байна. Мөн төв салбар дэлгүүртээ худалдан авалт хийсэн бүх эмэгтэйчүүддээ үнийн дүн хамаарахгүйгээр эргүүлэх боломжтой азын хүрдийг байршуулжээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан энэхүү урамшуулал нь 2026 оны гурван сарыг дуустал үргэлжлэх бөгөөд хэрэглэгчид урьдчилгаа төлбөргүйгээр, ердөө 10 минутын дотор лизингээ шийдүүлэн авах мөн Storepay, PocketZero, PocketLeasing, Omniway, Sono зэрэг зээлийн аппликэйшнуудаар дамжуулан хүүгүй, шимтгэлгүй 4-6 хуваан төлөх боломжтой аж.
Хугацаа: 3 сарыг дуустал
Байршил: Компьютер Ландын баруун талд, Бэст компьютер салбарт хэрэгжинэ.
Утас: 7575-6677
Вэб сайт: bestcomputers.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
