Монгол-Японы хамтарсан компани байгуулагдсан тухай мэдэгдэл
2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр
АСАЯКЕ ХХК нь Монгол Улс дахь бизнесээ өргөжүүлэх зорилгоор Японы тэргүүлэх аж ахуйн нэгж болох Сүги Холдингс ХК болон Хоншю Инсацү ХК-тай хамтран хамтарсан компани байгуулснаа албан ёсоор мэдэгдэж байна.
Түншлэлийн үндэслэл ба зорилго
- СҮГИ ХОЛДИНГС ХК: Япон улс даяар ойролцоогоор 2,300 гаруй эмийн сан, Drug store салбартай, эм бэлдмэл, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаараа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
- АСАЯКЕ ХХК: Монгол Улсад жижиглэн болон бөөний худалдаа, сошиал медиа маркетингийн чиглэлээр 2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага юм.
- ХОНШЮ ИНСАЦҮ ХК: Японы Кансай Кюүшю бүс нутагт төвтэй, сав баглаа боодол болон хэвлэлийн салбарт арвин туршлага, ноу-хаутай компани юм.
АСАЯКЕ ХХК болон СҮГИ эмийн сангийн групп нь анх 2024 оны 4 дүгээр сараас эхлэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, тус оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод "SUGI Powered by ASAYAKE" дэлгүүрийн анхны салбараа нээсэн билээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан бизнесээ цаашид улам өргөжүүлэх зорилгоор ийнхүү хамтарсан компани байгуулахаар боллоо.
Цаашдын стратеги
- Дэлгүүрийн сүлжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх:
Монголын зах зээлийн хэрэгцээ, онцлогт тохирсон дэлгүүрүүдийг дараалан нээнэ. - Чанартай бүтээгдэхүүнээр хангах:
Японы чанарын стандартыг хангасан нэмэлт тэжээл, арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэнэ. - Хамтын ажиллагааны үр өгөөж бий болгох:
СҮГИ эмийн сан группийн менежментийн туршлага, бүх төрлийн бүтээгдэхүүний чанарын баталгааг, АСАЯКЕ ХХК-ийн борлуулалтын сүлжээ, Honshu Printing ХК-ийн сав баглаа боодлын технологитой хослуулж Монголын зах зээлд Япон стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх болно"
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
