Б.Жавхлан: Гадаадад суугаа иргэдээ аюулгүй байдалд оруулах, болж өгвөл наашаа татах ажлын хэсэг байгуулагдсан
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Израил, Иран улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх үүднээс хоёр ажлын хэсэг байгуулжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Ерөнхий сайдын үүрэг даалгаврын дагуу эдийн засгийн чиглэлээр, нөгөө нь гадаадад суугаа манай улсын ард иргэдийг аюулгүй байдалд оруулах, болж өгвөл наашаа татах хоёр ажлын хэсэг байгуулагдсан.
Дараагийн Засгийн газрын хуралдаанаар илүү тодорхой болоод явна. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орж байна.
Манай экспорт, импорт гадаад нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг. Биднээс шалтгаалах зүйл харьцангуй бага. Хэд хэдэн сувгаар нөлөөллүүд орж ирнэ.
Энэ дээр хариу арга хэмжээ авах, сөрөг үр дагаврыг багасгах ажлыг хэсэг байгуулагдсан" хэмээн мэдээлэл өглөө.
видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
