Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд дижитал сувгуудын уялдаа холбоог бэхжүүлж, Богд Банкны аппликэйшнд Бодь Даатгалын үйлчилгээг амжилттай нэвтрүүлснээр харилцагчид банк санхүү, даатгалын үйлчилгээг нэг дороос, илүү хялбар, шуурхай авах боломж бүрдэж байна.
Давуу тал
- Даатгалын үйлчилгээг банкны аппликэйшнээр шууд авах боломж;
- Даатгалын гэрээг салбар орохгүйгээр, 24/7 цахимаар хаанаас ч хялбар байгуулах боломж;
- Бүтээгдэхүүний мэдээлэл болон нөхцөлүүдийг нэг дороос харьцуулах боломж;
- Нөхөн төлбөрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэх юм.
Нээлтийн урамшуулал болгож харилцагч нартаа зориулан 2026 оны 3-р сарын 5-нас 4-р сарын 5-ны өдрийн хооронд нэг сарын хугацаанд дараах даатгалын бүтээгдэхүүнүүдийг 20% хөнгөлөлттэйгөөр даатгуулах урамшууллыг зарлаж байна. Үүнд:
- Тээврийн хэрэгслийн даатгал Платинум, Экстра, Стандарт багц
- Цахилгаан тээврийн хэрэгслийн даатгал Платинум, Стандарт багц
Харилцагч та урамшуулалдаа амжиж хамрагдаад 20% хөнгөлөлттэй даатгуулаарай.
Дижитал шилжилтийн шинэ алхам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
