Гар утас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд ердөө 40 жилийн нүүрийг үзэж байгаа ч гэрийн тань хойморт залрах телевиз, халаасанд тань үл багтах хөгжим, таны дотны туслах компьютер, радио, сонин, сэтгүүл гээд хэрэгцээт бүгдийг өөртөө багтааж “Ухаалаг” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн цагаасаа хойш энэхүү “Шидэт төхөөрөмж” хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.
2014 оны байдлаар Монголд үүрэн холбооны үйлчилгээний 4,5 сая хэрэглэгч байгаагийн 38 хувь нь УХААЛАГ УТАС ашигладаг гэсэн статистик тоо байна. Энэхүү тоо аажим аажмаар өсч байгаа ч судалгаанд хамрагдсан энгийн утас ашигладаг хүмүүсийн дийлэнх нь “Ухаалаг утас” үнэтэй гэж үздэг гэсэн хариултыг өгчээ.
Энэхүү судалгаанд үндэслэж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг түрүүлж хүргэдэг Юнител групп өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлсэн “Ухаалаг утасжуулах аян”-аа 2 дахь жилдээ “Илүү ухаалаг утсыг, илүү хямдаар” хэмээх уриатайгаар дахин эхлүүлж нийт хэрэглэгчдэдээ 4000 төгрөгөөр “Ухаалаг утас”-тай болох боломжийг олгож байна.
Юнителийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид 4000 төгрөгийн цэнэглэгч картаар дансаа цэнэглээд Samsung Galaxy J1 Ace утсыг 0% 20% 30% 50% 70 100% хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болжээ.
Энэ удаад нийт 10,000 хэрэглэгчдэд ухаалаг утастай болох алдаж боломгүй алтан боломж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2848 Samsung Galaxy J1 Ace утас эзэддээ очсон байгаа гэнэ.
Дэлхийн нээлтээ саяхан хийсэн Samsung Galaxy J1 Ace гар утасны үзүүлэлт:
Та 4000 төгрөгийн ухаалаг утастай картаар дансаа цэнэглэснээр:
Дэлгэрэнгүй мэдээллийг 1414, www.unitel.mn-ээс аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!