Хангарди ордонд
09:00 цагт Улаанбаатар хот 2033 онд өөрийн хотдоо Өвлийн Универсад наадмыг зохион байгуулах эрх авахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ ажлын дагуу нийслэлийн Засаг даргын урилгаар ОУОСХ-ны Өвлийн универсиадын газрын төлөөлөгчид Улаанбаатарт айлчилж байна. Айчлалын хүрээнд тус наадмыг зохион байгуулж ирсэн туршлага, бэлтгэл ажлын талаар санал солилцох хэлэлцүүлэг болно.
Богдхан уул
10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагаа Цэцээ гүний оргил дээр эхэлнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулна.
12:00 цагт НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа Хүнсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордны Г танхимд
11:30 цагт Сонгуулийн хуулийг УИХ-ын даргад өргөн барих гэж байгаа талаар хэвлэлийн хуралтай. Хуралд МАН-ын генсек Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд болон бусад намын төлөөлөл оролцоно.
Хөдөлмөрийн яамны хурлын танхимд
12:00 цагт Хөдөлмөрийн яам залууст цэрэгт алба хааж байх хугацаандаа сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжийг бүрдүүлэх Хамтын ажиллагааны санамж бичгийг Батлан хамгаалах яамтай байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!