Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны замын уулзварт нүхэн гарц байгуулахаар болж газар чөлөөлөлтийн бэлтгэл ажил эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төмөр зам доогуурх нүхэн гарцыг Таван шарын гарамд хийж ашиглалтад оруулсан билээ. Уг нүхэн гарцын тэмдэг, тэмдэглэгээ, ногоон байгууламж, төмөр замтай өөр түвшинд огтлолцох явган хүний гарцыг байгуулах ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Харин Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн урд талын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Дөрөв дэх байршил буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварт нүхэн гарц байгуулахаар болж, газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгааг албаныхан мэдээллээ.

Ингэснээр нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарцтай болох юм байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг