Уншиж байна ...

"Хоромхон зуурын бухимдлаа тэвчээгүйгээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гардаг"

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 45,000 орчим гэмт хэрэг бүртгэгдсэний 20 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгджээ.

Жишээлбэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр залуу маргалдан, зодолдсоны улмаас нэг нь хүндэвтэр гэмтэл авч, нөгөөх нь хөнгөн гэмтэл авсан. Тэд уур бухимдлаа тэвчээгүйн улмаас хоёулаа эрүүгийн хариуцлага хүлээжээ.

Мөн энэ төрлийн гэмт хэргийн 80.7 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг эзэлснийг цагдаагийн байгууллагаас тодотгов. Шалтгаан нөхцөлийг тодруулахад бусадтай үл ойлголцон маргалдаж, улмаар зодолдсоноор эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлддэг байна.

Хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй хэмээн Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх газраас зөвлөж, бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатайг сануулав.