“ЛэндМН ББСБ” ХК (MSE:LEND) нь нээлттэй компани болсон цагаасаа эхлэн 8,000 гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж, тогтмол ногдол ашиг хүртээх, мөн нээлттэй, ил тод байхад үргэлж анхаарч ирсэн билээ. Түүнчлэн, бид хувьцаа эзэмшигчдийнхээ санал бодлыг чөлөөтэй хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган, цаашдын зорилго, зорилтдоо тусган ажиллахыг эрмэлздэг.
“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит хурлаас компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас Компанийн хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн нэгж хувьцаанд ногдох хэмжээг 15 (арван таван) төгрөгөөр тогтоож, 2024 оны цэвэр ашгийн 30.62 (гуч зууны жаран хоёр) хувийг буюу 11,089,525,245 (арван нэгэн тэрбум наян есөн сая таван зуун хорин таван мянга хоёр зуун дөчин тав) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгох юм.
Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байхаар тогтоожээ.
Технологиор дамжуулан бүгдэд нээлттэй, гэгээлэг маргаашийг хамтдаа бүтээх зорилготой бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг нийт хувьцаа эзэмшигчид, эрхэм түншүүд, үнэнч харилцагчид Та бүхэндээ талархлаа илэрхийлье.
Хүндэтгэсэн,
“ЛэндМН ББСБ” ХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!