ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Google I/O 2015-ын эхний өдрийн сонин

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Жил бүр болдог Google компаний хөгжүүлэгчдийн чуулган Google I/O 2015 өчигдөр Сан Францискод нээгдлээ.

Эхний өдөр Google-ын Бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Сундар Пичай ирэх нэг жилийн хугацаанд бүтээгдэхүүн хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Үүний хамгийн том хэсэг нь Android M систем буюу Android үйлдлийн системийн шинэ хувилбар байлаа. Android M нь хэрэглэхэд улам хялбар болж Android Pay хэмээх шинэ дижитал хэтэвч, эрс сайжирсан аппликэшн хэрэглэгчийн эрхийн хяналт, хамгаалалтын (permissions and privacy) системтэй болжээ.

Үүнээс гадна Google Photos аппликэшны шинэ хувилбар хүмүүсийн анхаарлыг багагүй татсан байна. iOS, Android орчинд ажиллах уг аппликэшн нь зургийг автоматаар эрэмбэлж, зохион байгуулах чадвартайгаас гадна хязгаааргүй тооны зураг хадгалах багтаамж хэрэглэгчдэд өгөх юм байна.

Google Cardboard хэмээх хямд үнэтэй виртуал бодит байдлын систем зарлагдлаа. Энэ систем нь олон тооны гар утастай нийцэж ажиллахаас гадна Google Jump системээр виртуал бодит байдлын видео бичлэг хийж Youtube-д байршуулах боломж олгож байна.

Өөр нэг сонирхолтой бүтээл нь Google Maps-ын offline хувилбар. Өөрөөр хэлбэл Google Maps-ыг ашиглахдаа ямар ч интернэт холболтгүй байж болох юм байна. Шинэ хувилбар энэ оны сүүлээр нэвтрэнэ. Тайзан дээр Google-ынхэн Fligth mode-д уг бүтээгдэхүүн хэрхэн ажиллаж байгааг харуулжээ. Өөрөөр хэлбэл онгоцоор нисч байхдаа Google Maps-ээр байрлал, замаа харах боломжтой болж байна. Гэхдээ энэ боломж нь тодорхой газар зүйн байрлалд хязгаарлагдах эсэх талаар мэдээлээгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [162.243.156.41] 2015/5/29
Sain oilgoochee uzsen yum bol. Cardboard nodnin zarlagdaj heregjij ehelsen. Mobicom ICT Expo deer cardboard beleglej baisan sh dee. Google Photos shine app bish, shinechlegdsen. Bodwol uuruu Jinhen Android heregldegui baih
0 | 0 Хариулах
Зочин [202.249.27.71] 2015/5/29
Буруу юм алга. Cardboard 6 инч хүртэл том утаснуудтай нийцтэй, бас iOS таардаг хувилбараа үзүүлсэн
1 | 0 Хариулах