ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн орон сууц – EcoCapsule

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Хаана ч аваачаад амьдарч болох нар, салхины эрчим хүчний үүсгүүр бүхий зөөврийн сууц EcoCapsule-ыг Словакын Nice Architects компани бүтээжээ.

Насанд хүрсэн хоёр хүн амьдрах боломжтой уг сууц нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж, борооны усыг тосч цэвэршүүлэн ашиглах шийдэлтэй.

Сууцны план зураг

Ойролцоогоор 11 метр квадрат талбайтай зөөврийн сууцанд ор, ажлын ширээ, гал тогоо, жорлон, угаалгын өрөө бүгд бий.

Дотор тал

Компаний мэдэгдэж байгаагаар энэ оны сүүлээр захиалга авч 2016 оны эхний хагаст эхний хэрэглэгчиддээ хүрэх гэнэ.

Харин үнийн талаар мэдээлээгүй байна.

Энэ долоо хоногийн сүүлээр Венна хотод болох Pioneer Festival-д тэд анх удаа олон нийтэд үзүүлэх ажээ.

Манай Монгол орны нөхцөлд зуны улиралд, зуслангийн зориулалтаар ашиглах боломжтой санагдлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг