Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/223 дугаар захирамж гаргав. Захирамжийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох 310 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-2-Б-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.6 га газрыг “Сэкуд” ХХК-д 20 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.
Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!