ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

96 оюутан, залуус ажлын байранд зуучлагджээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Цагийн ажил” буюу “PART TIME ” төсөл юм.

Энэхүү төслийн хүрээнд цагийн болон түр ажлын байрны зуучлал хийгдэхэд цагийн ажил хайгч залуусын 80 орчим хувь нь оюутан залуучууд байдаг бөгөөд долоо хоног бүрийн пүрэв гарагт цагийн ажил хайгч оюутан залууст зориулсан “Парт Тайм” ба “Цагийн ажил “ өдөрлөг уламжлал болон зохион байгуулагдсаар байгаа бөгөөд энэ пүрэв гарагт 13 дахь удаагаа амжилттай боллоо.

Өдөрлөгт оролцсон залуус ихэвчлэн боршур тараах , сурталчилгаа, зөөгчийн ажлуудыг сонирхож байсан юм. Түүнчлэн өглөө бүр шинэ ажлын байр зарлагдаж байгууллагуудын цагийн ажилтан авах захиалга өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Мөн өдөр тутамд шинээр бүртгүүлсэн оюутан залуусын хувьд цагийн ажлын цалин хөлс, ажил олгогч байгууллагатай хэрхэн холбогдох вэ? Ажил олгогчтой хэрхэн уулзах вэ? Цагийн ажлыг хичээлийнхээ хажуугаар хэрхэн зөв зохион байгуулалттай хийх вэ гэдэг мэдээлэл дутмаг байдаг. Тийм ч учраас “Парт Тайм” сургалтаар энэ бүгдийг ойлгуулж чадавхжуулахыг зорьдог юм.

Энэ удаагийн сургалтад 96 цагийн ажлын байр нээлттэй байсан ба 122 ажил хайгч оролцож, 96 оюутан залуус ажлын байранд зуучлагдсан байна. Байнгын хамтарч ажилладаг байгууллага болох Бизнетворк, МЗХ-ны сургалт судалгааны Полиси төвөөс сургагч багш нэр ирж лекц уншсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг