Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тусгасаны дагуу Хотын захиргаанаас “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулах ажлыг өнгөрсөн онд эхэлсэн.
Шат дараатайгаар хийгдэх уг ажилд нийслэлийн иргэдийн саналыг тусгаж байгаа бөгөөд эхний ээлжинд Налайх, Багануур дүүргийн иргэдээс санал авах “Хотын үндсэн дүрэм”-ийн хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэгт:
Хэлэлцүүлгээр:
Хэлэлцүүлэг Налайх дүүрэгт 11 дүгээр сарын 18-ны 10 цагт Соёл, урлагийн ордонд, Багануур дүүрэгт 11 дүгээр сарын 19-ний 10 цагт “Өргөө” соёлын ордонд болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!