2020/07/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
03:00
S31
12°
04:00
S31
11°
05:00
S29
12°
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
24°
14:00
S30
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШХАБ дахь Монгол хэмээх үзэгдэл

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 9 сарын 15
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл

ШХАБ дахь Монгол хэмээх үзэгдэл 

Душанбе хотын гудамж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) туг, лого сэлтээр дүүрчээ.

Тэрхүү логонд дэлхийн бөмбөрцгийн дээд хагасыг дүрсэлж, дотор нь гишүүн улсуудынхаа газрын зургийг саарал өнгөөр тодруулсан байдаг. Тэнд Орос, Хятад хоёрын завсар өнгөгүй нэг хэсэг буй нь логог нэг л догол, дутуу харагдуулна. Тэр бол Монголын газрын зураг. Хэрэв манай улс ШХАБ-д нэгдчихвэл бүх юм бүрэн төгөлдөр болчих гээд байгаа аятай санагдана. 

Тажикстаны нийслэл Душанбед ШХАБ-ын 13 дахь дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө л 10 жил ажиглагчийн статустай байсан Монгол албан ёсоор гишүүн нь болно гэсэн мэдээлэл дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжсан. “Гуравдагч хөршийн бодлого гэж ярих дуртай Монгол авторитар улсуудын клубт элсэх нь...” гэх мэт. Гэвч энд тийм юм болсонгүй. “Ажиглагч бол бидэнд яг тохирсон статус. Цаашдаа ч ийм л байх болно” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Ажиглагч бол ажиглагч. Хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын тодорхой хэсгүүдэд зөвхөн гишүүн орнууд оролцдог учраас бидний хувьд хаалттай хуралдаан цөөнгүй болсон. Бидэнд огт хамаагүй сэдэв ч олон байсан. Харин албан ёсны гишүүн улс биш, ажиглагчийн статустай боловч Монгол Улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад үүрэг гүйцэтгэх маягаар биш нэг том “үзэгдэл” болж оролцлоо. 

ЭНД БОЛОХГҮЙ ЯРИА

“Кохи Сомон” ордны дугуй ширээт танхимын хойморт гуравхан орны төрийн далбаа зоожээ. Орос, Хятадын далбааны голд Монголынх байрлана. Тугийн эл дарааллаар хойморт Ц.Элбэгдорж, хөрш хоёрын Төрийн тэргүүд хажууд суув. Мөнхийн хөрш явж ирсэн ч гурван улсын Ерөнхийлөгч нэг ширээний ард уулзсан явдал урьд өмнө байсангүй. Зуун жилийн дараа дахин уулзлаа гэж зарим нь ярих ч Хиагтад яг Төрийн тэргүүнүүд уулзаагүй, тэгэхээр энэ түүхэн мөч. Ийн ШХАБ-ын шахуу төлөвлөгөөтэй уулзалтын дундуур эл байгууллагатай огтхон ч хамаагүй асуудал хэлэлцэхээр Си Зиньпин, В.Путин, Ц.Элбэгдорж гурав уулзлаа. Төмөр зам, байгалийн хийн хоолой, АПЕК-т элсэх Монголын зорилгоос эхлээд олон чухал сэдвээр ярилцаж, үр дүн ч манай талд нааштай эргэх төлөвтэй болов. Үүн дээр “Улаанбаатарын уулзалт” гэх бас нэг том сэдвийг мөн нэмэх хэрэгтэй. 

Үнэндээ манай гурван улсад адилсах зүйлсээсээ адилгүй нь олон боловч нэгдсэн эрх ашиг, анхаарал хандуулах ёстой чухал сэдэв гэж бий. Монгол нь ОХУ-ын хувьд Азид гарах, БНХАУ-ын хувьд Европт гарах гол суваг. ОХУ, БНХАУ хоёр бол манай улсын далайд гарах сонголтгүй хувилбар. Байн байн уулзаж байх ёстойн томоохон шалтгаанууд эндээс эхэлнэ. Тиймээс гурван жилд нэг удаа гурван талт уулзалт хийе, аль алиныг нь тэгнэн оршдогийн сацуу санаачилга анх гаргасны хувьд дандаа Монголд болгож байя, тэгээд “Улаанбаатар уулзалт” хэмээн нэрлэе гэсэн манай саналыг хоёр хөрш уриалгахан дэмжлээ. Бидний энд ирсэн нэг томоохон хэрэг ийн бүтлээ. 

“АХ АА, НАМАЙГ БОДООРОЙ”

ШХАБ, АПЕК гэсэн хоёр том нийгэмлэгийн нэг нь манайхыг, нөгөөг нь манайх сонирхсоор ирсэн. Арван жилийн турш Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны гишүүн болохоос “зугтаж” буй хэрнээ АПЕК-ийн гишүүн болоход “Ах аа, намайг бодоорой” гэж ШХАБ-ын албан ёсны уулзалт дээр нь Си Зиньпин, В.Путин хоёрт хандаж хэлсэн нь бас л сонирхолтой үйл явдал. 

Ирэх арваннэгдүгээр сард Бээжинд болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт дээр энэ “гурвал” дахиад таарна. Тэр үед шинэ гишүүн элсүүлэхгүй гэсэн АПЕК-ийн хориг дууссан байна. Монгол Улсын хүсэл хийгээд зорилго тодорхой буй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд “Бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна” гэж хэлсэн. Айсуй үйл явдал ч манай талд нааштайгаар эргэнэ гэдэгт бид мөн адил “итгэл дүүрэн” байгаа билээ. 

Ж.Тэгшжаргал  "ТИТЭМ ГЭРЭГ" СЭТГҮҮЛ

Зураг
x