Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№24)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 9 сарын 15
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Алсын Душанбе дахь “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”-ын уулзалт, Шотландын тусгаар тогтнохын төлөөх тэмцэл, визээс чөлөөлөгдсөн Буриадууд хийгээд Ерөнхий сайдын дараачийн алхам, “ухаалаг” болох замдаа шулуудсан нийтийн тээврийн салбарын сайн муугийн зураглал, Монголын эрчим хүчний салбарын “муухай” хүртэлх ойрын сэдвүүд “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаарт буулаа. Таалан болгооно уу!

1. Буцах эрхгүй, ганц нүүдэл

“Авторын булан”, “Гэрэг” сэтгүүлийн эрхлэгч С.Батбаатар

... Хагас сарын дараа УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Энэ чуулганы хамгийн сонирхолтой, бас адармаатай асуудал нь Засгийн газрын асуудал болох нь. Энэ бол хэдэн сайдыг өөрчлөх төдий асуудал биш. Юуны өмнө Монголын, цаашлаад АН-ын хувь заяаг нэлээд хэмжээгээр хөндөх эмзэг асуудал. Юутай ч Н.Алтанхуяг юуны өмнө Ерөнхий сайдын сэнтий, АН-ын даргын алба хэргэмээ авч үлдэх хувилбарыг сонгожээ. Энэ нүүдэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд хамгийн том, шийдвэрлэх нүүдэл байх болно. Яагаад гэвэл...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№24) дугаараас уншина уу. 

2. ШХАБ дахь Монгол хэмээх үзэгдэл

“Авторын булан”, сэтгүүлч Ж.Тэгшжаргал

    ...Тажикстаны нийслэл Душанбед ШХАБ-ын 13 дахь дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө л арван жил ажиглагчийн статустай байсан Монгол албан ёсоор гишүүн нь болно гэсэн мэдээлэл дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжсан. “Гуравдагч хөршийн бодлого гэж ярих дуртай Монгол авторитар улсуудын клубт элсэх нь...” гэх мэт. Гэвч энд тийм юм болсонгүй. “Ажиглагч бол бидэнд яг тохирсон статус. Цаашдаа ч ийм л байх болно” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн.

Ажиглагч бол ажиглагч. Хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын тодорхой хэсгүүдэд зөвхөн гишүүн орнууд оролцдог учраас бидний хувьд хаалттай хуралдаан цөөнгүй болсон. Бидэнд огт хамаагүй сэдэв ч олон байсан. Харин албан ёсны гишүүн улс биш, ажиглагчийн статустай боловч Монгол Улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад үүрэг гүйцэтгэх маягаар биш нэг том “үзэгдэл” болж оролцлоо.

“ШХАБ дахь Монгол хэмээх үзэгдэл” нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.

3. “Лаа шүдэнзээ нөөцлөөрэй”

Авторын булан, сэтгүүлч Д.Мөнхчимэг

... Дэлхий сөнөх сургаар хоёр жилийн өмнө үнэд орж байсан лаа, шүдэнз одоо л хэрэг болох нь. Эрчим хүчний үйлдвэрүүд 20 хувийн нөөцтэй ажиллах ёстой байтал манай цахилгаан станцууд бүх хүчин чадлаа шавхаад ч хэрэглээг хангаж дийлэхээ байв. Оргил ачааллын үед Оросоос худалдаж авдаг цахилгаан л аминд орж байна. Цахилгаан эрчим хүчний импорт өнгөрсөн онд өмнөх жилийнхээсээ тав дахин өссөн бол энэ оны эхний хагас жилд 791 сая кВт.ц буюу 80 сая долларт хүрсэн нь жилийн өмнөхөөс 2.4 дахин өссөн дүн юм. Өнөөдөр дамжуулах шугамд багахан гэмтэл гарахад л хоёр аймгаа хүчдэлгүй болгож байна. Тэгвэл томоохон осол болбол яах вэ? Эсвэл оросууд цахилгаанаа зарахгүй гэж унжвал яах вэ?...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№24) дугаараас уншина уу. 

4. Визээс чөлөөлөгдсөн буриадууд

“Үзэл бодол” булан, сэтгүүлч Дэвид Чейс

... Өнөөдөр Буриадын соёлыг нухчин дарах ил бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй нь мэдээж боловч Засгийн газар, иргэний нийгмээс Буриадын өв соёлыг эдийн засаг, нийгмийн олон талт дарамт, нөхцөл байдалд уусгалгүй хамгаалах бодлого, алхам хийгдэхгүй байна. Шилжилт хөдөлгөөн ихтэй өнөөгийн Монгол Улсад ястан хоорондын гэрлэлт түгээмэл үзэгдэл. Халх-буриад гэр бүлд халх аялга давамгайлах нь олширсоор буриад аялга монгол хэлнээс үндсэндээ хасагдаж байна...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№24) дугаараас уншина уу. 

5. Уг нь сонгодог зохиол

“Номын шүүмж” булан, сэтгүүлч У.Бямбаням

... XX зууны утга зохиолоос Сэлинжерийг онцлон ярьсан нь ч цаанаа учиртай. Өнгөрөгч өдрүүдэд бидний дээр ярилцсан “Хөх тариан талбай дунд” хэмээх роман хоёр ч хувилбараар  орчуулагдан гарлаа. О.Чинзоригийн орчуулсан “Хөх тариан талбайн ирмэгт”, н.Пүрэвээгийн орчуулсан “Тариан талбайн дунд” гэсэн орчуулгууд шил шилээ даран гарснаар утга зохиолд шимтэгчдийн хандлага Сэлинжерийн хүрээнд эргэлдэж эхлэв.

Гэвч хэн нэг хүүд тохиолдсон адал явдлын талаар 300-гаад хуудас дамнан унших уйтгартай ч хоёр хоног уншаад дөнгөж 35 хуудсыг гэтэлсэн маань орчуулгыг хардах анхдагч шалтгаан болсныг нуух юун. Хүүрнэсэн өнгө аястай, тоочимж богино өгүүлбэрүүд, англи эхэд дулдуйдсан орчуулга зохиолын уур амьсгалыг хэт уйтгартай, нуршуу болгосон тал бий...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№24) дугаараас уншина уу. 

6. Бэхэн тунхаглал

“Тэд яагаад?...” булан, сэтгүүлч Б.Эгшиглэн

... Найман жилийн өмнө шивээсийг сонирхож, өөрөө загвар гарган хийх болсон нь зурах сонирхолтой маань холбоотой биз. Шивээс хийх тусам “Энэ бол урлаг” гэдгийг мэдэрч, дахин давтагдашгүй бүтээл хийхийг хичээж байна. Ингэхдээ “Арьс бол эскиз хийдэг цаас биш” гэж бодож шивээсийг хийдэг. Залууст нэг дутагдал бий. Тэр нь хэн нэгний шивүүлсэн шивээсний зургийг барьж ирээд хийлгүүлье гэдэг.

“Чиний хийлгүүлэх гэж байгаа шивээс бол хэн нэгэн хүний үзэл бодол, зан төлөвийг шингээсэн эд. Чи бол давтагдашгүй, чиний шивээс чиний ертөнц байх ёстой” гэж би тэдэнд хэлдэг. Тиймээс би тэдэнтэй зөвлөж, ярилцаж шинэ санаа бий болгохыг эрмэлздэг...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№24) дугаараас уншина уу. 

Зураг