Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл, (№22)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 9 сарын 2
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Ренминбигийн даяаршлаас эхлээд тэрбумын үнэтэй арав хоног, цаашлаад хүмүүс яг юуны төлөө толгой дээрээ мөстэй ус асгаад буй тухай болон Орос, Монгол, Хятад гурав гэж эхэлдэг онигоо үнэндээ яг юу болох хүртэлх бичигдсэн “Гэрэг”, долоо хоног тутмын сэтгүүлийн шинэ дугаарын онцлох нийтлэлүүдийг сонирхуулж байна. 

“Орос, Монгол, Хятад гурав”

Авторын булан, нийтлэлч Д.Батбаяр 

...Ингэж эхэлдэг онигоо олон бий. Бид хоорондоо ярьдаг юм хойно, монгол нь нөгөө хоёроо үргэлж ухаанаараа давах. Хэдэн зууны өмнө хөрш гүрнүүдийнхээ эхлэлийг монголчууд тавьж өгсөн. Гэвч өдгөө мөнөөх Орос, Хятадаасаа бүрэн шалтгаалах болчихоод байна. Харин энэ бол онигоо биш...

"Орос, Монгол, Хятад гурав" нийтлэлийг унших бол ЭНД дарна уу. 

“Ренминбигийн даяаршил” 

Авторын булан, нийтлэлч Д.Мөнхчимэг 

...Урд хөршийн төрийн тэргүүн айлчлах үеэр Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 15 тэрбум юань (4.5 их наяд орчим төгрөг) болгож нэмэгдүүлсэн. Энэ нь бидний хувьд асар том тоо ч урд хөршийн хувьд юу ч биш. Учир нь тус улс таван жилийн хугацаанд 25 орны Төвбанктай ийм гэрээ хийсэн нь 2.7 их наяд юаньтай тэнцэж байна. Ингэснээр аравхан жилийн өмнө Хятадаас өөр хаана ч хүлээн зөвшөөрөгддөггүй байсан юань өнөөдөр долларын ноёрхлыг буулгаж, дэлхийн нөөцийн валют болох замд гарлаа. Товчхондоо, Хятадын үндэсний мөнгө олон улсын валют болох нь нэгэнт тодорхой боллоо. Гэвч, “Долоо хэмжиж нэг огтол” гэдэгчлэн “ногоон”-оо Маогийн зурагтай улаан дэвсгэртээр солихын өмнө бодох зүйлс олон бий...

Нийтлэлийн үргэлжлэлийг "Гэрэг" сэтгүүлийн (№22) дугаараас уншина уу. 

“ALS”: Хүмүүс яг юуны төлөө толгой дээрээ мөстэй ус асгаад байна вэ? 

“Эрүүл мэнд” булан, сурвалжлагч Д.Мишээл 

... Бэн Томас 29 настайдаа ALS буюу Мэдрэлийн булчингийн хажуугийн хатангиршилт хатуурал өвчинтэй гэж оношлогджээ. Энэхүү харамсалтай явдал түүний охин Эммэрсонийг төрснөөс ердөө л гуравхан сарын дараа тохиосон юм. Бэний ертөнц энэ өдрөөс хойш орвонгоороо эргэсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь энэхүү онош тавигдсанаас хойш амьдрах хугацаа дунджаар 3-5 жил л байдаг бөгөөд тэрбээр охиноо том болохыг харж чадахгүй байх магадлал тун өндөр тул одооноос эхлэн түүндээ зориулж захиа бичиж эхэлжээ... 

Нийтлэлийн үргэлжлэлийг "Гэрэг" сэтгүүлийн (№22) дугаараас уншина уу. 

“Хэмнэ, хэмнэ, бас дахин хэмнэ” 

“Сэдэв” булан, сэтгүүлч А.Амармэнд 

... Ерөнхийлөгч маань “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээн уриалсны дараа иргэд төрийн данхар бүтэц, үрэлгэн байдалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Гэтэл хэн ч манай төрийн арвич хямгач байдлын тухай дурдахгүй байгаа нь харамсалтай. Жишээ нь цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг баригдахад бид Ажиа гэгээний сайхан сэтгэлийг гайхсанаас биш, сохор зоос ч гаргалгүйгээр эмнэлэгтэй болоод авсан төр засгийнхаа арвич, хямгач занг хэн ч магтсангүй. Манай төрийн түшээд шав тавих ёслол, нээлт хоёрт нь л байлцсан бөгөөд Ажиа гэгээний нэр нүүр, буянтан олны өргөл хандиваар тус эмнэлэг боссон билээ. Цусны өвчтэй хүүхдүүдийн эмнэлэг эхний бөгөөд эцсийн жишээ биш ээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг "Гэрэг" сэтгүүлийн (№22) дугаараас уншина уу. 

“Тасарч ч мэдэх тайгын дуун”

“Номын шүүмж”  булан, сэтгүүлч У.Бямбаням 

... 210 духа цаатны суух зургаан отгийн дөрөв нь Баруун тайгад, хоёр нь Зүүн тайгад оршино. Голоор нь Шишгэд гол шуугин урсана. Отог хооронд хэлхээ харилцаа байх ч голынхоо нөгөө талынхантай бус, зөвхөн нэг эргийнхээ зуур аж төрнө. Монголчууд бүгдээрээ тэднийг “цаатан” хэмээн нэрлэх ч өөрсдийгөө “духа, цаачин буюу цаа хариулдаг хүмүүс” гэж хэлүүлэх илүү дуртай. Учир нь, тэд толгойноос нь эвэр цухуйсан цаа хүмүүс биш билээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг "Гэрэг" сэтгүүлийн (№22) дугаараас уншина уу. 

“Мөр” 

“Эссэ” булан, сэтгүүлч Х.Одончимэг 

... Амлалт. Миний, таны, өөрсдийн минь мэдээгүй тийм зүйлсийг төрөхөөс минь, бүр бүрэлдэн тогтохоос минь өмнө хэн нэгэн бэлдчихдэг шиг санагдах үе хэчнээн олон гээч? Сонголт гэдэг зүгээр л үг төдий. Тэмцэх гэдэг бүр үгнээс ч барьцгүй. Хамгийн сүүлд надад хэлсэн, хамгийн сүүлд миний хэлсэн үг бас л амлалт байсан. Амлалт шиг яг таг биш, амлалтад тохирох үгсээр ч илрэн гараагүй атлаа амлалт. Биелүүлэхгүй орхиж хэрхэвч үл болох, хэрхэн биелүүлснээ харин тайлбарлаж, хувиргаж болох тийм амлалтыг бие биедээ хэлэхэд бороо орж байлаа... 

Нийтлэлийн үргэлжлэлийг "Гэрэг" сэтгүүлийн (№22) дугаараас уншина уу. 

 

Зураг