Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл, (№23)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 9 сарын 8
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Монголын нэн шинэ үеийн нэг өдрийн зураглал, бидний өрсөлдөх чадвараас эхлээд хотын бүх иргэдийг “Air pollution challenge”-д нэр дэвшүүлсэн дуудлага, сансар дахь бидний мөрөөдлөөр өртөөлсөн “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№23) дугаараас уншигч авхай таны заавал унших ёстой зургаан нийтлэлийг санал болгож байна. 

1.“Монголын нэн шинэ үеийн нэг өдөр” 

“Сэдэв” булан, сэтгүүлч У.Бямбаням 

Нэгэн цагт энэ зураг огт өөр хэлбэр дүрс, хил хязгаартай байжээ. Мандал бадралын хэмээн бардам тодорхойлдог тэр цагаас нааш хумигдаж, жижгэрсээр өнөөгийн төрхөө олсон нь энэ. Зуу ч хүрэхгүй жилийн өмнөх хэлбэрээсээ урд зүгийн шар, хойдын улбар өнгөнд уусган нэгтгэсний улбааг санаж яваа хүн цөөн. Магад үр хойчих маань энэ л хэлбэр дүрсийг тархи, зүрхэндээ буулгаж, ийм л байсан мэтээр бодно. 
...Хэн байхаас шалтгаалан монголын нэг өдөр тийн өнгөрдөг ажээ.

Нийтлэлийнхээ хоёр дахь баатартай уулзсаны дараа ийн бодлоо. Н.Яруу Өвөрмонголын Их Сургуулиас монголд магистрантаар суралцаж буй оюутан. Өвөрмонголчуудын монголын тухай төсөөлөл, бодит байдал хоёр амьдрал дээрхэрхэн зөрдгийг түүний яриа батална. Харь элгийн хүн биш дээ адилхан монгол гэсэн дэврүүн бодол нь ч тэгсхийгээд унтарчээ. Хамт хичээлд суудаг монгол оюутнууд нь хүртэл хужаа хэмээн даапаалж, хэл аялгаар нь баахан баалсны эцэст ярих хэлэхээ хүртэл цэнэхэд хүрснээ ярилаа. Энэ ганц түүний зовлон биш ээ. Ийм гомдол цөөнгүй Өвөрмонгол хүний амнаас сонссоноо санаж байна. Бидний амнаасаа санаандгүй алдсан “ганц үг” бусдын чихэнд яаж хүрдгийг хэн ч сонирхдоггүй. 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№23) дугаараас уншина уу. 

2.“Air pollution challenge”-д хотын бүх иргэнийг нэр дэвшүүлээ”

“Үзэл бодол” булан, сэтгүүлч Ж.Тэгшжаргал 

... Дэлхий нийтээрээ зуны төгсгөлийг толгой дээрээ хувинтай мөс асгасаар барах шиг боллоо. Бид ч дутсангүй. Харин энэ зуур зорилго нь сайхан, үйл нь зугаатай энэ наадгайн бидэнд хамгаас их хамаатай нэгэн хувилбар тун удахгүй болох гэж байгаа нь, “Air pollution challenge”. Айсуй өвөл нийслэлийн бүх иргэнийг нэр дэвшүүлэв. “Ice Bucket Challenge”-ийн дуудлагыг хүлээн авсан хүн 24 цагийн дотор гүйцэтгэж, түүнийгээ дүрсжүүлэх ёстой байдаг бол харамсалтай нь бид “Air pollution challenge”-ийг өвөл дуусаж, хавар дундартал гүйцэтгэх ёстой! ...  

“Air pollution challenge”-д хотын бүх иргэнийг нэр дэвшүүлээ” нийтлэлийг унших бол ЭНД дарна уу. 

3.“Сансар дахь бидний мөрөөдөл”

“Шинжлэх ухаан” булан, нийтлэлч Ц.Нандинбаатар 

..."Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо" хэмээн Д. Нацагдорж тэртээ 1931 онд шүлэглэж байжээ. Түүнээс хойш хагас зуун өнгөрч, 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр монгол хүмүүн сансар огторгуйд ниссэн юм. Харамсалтай нь, түүнээс хойш “Сансар” хороолол, “Сансар” кабелийн телевизээс өөрөөр сансар бол монгол хүн мөрөөдөж болохооргүй орон зай гэж төсөөлөх, эсвэл төсөөлж ч үзээгүй хүн олонтой биз ээ. Харин 2014 онд буюу дараагийн хагас зуун болохоос 17 жилийн өмнө нэгэн төсөл хэрэгжиж эхэллээ. Уншигч авхай та хаа нэгтээ сонссон байх. “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг энэ дугаартаа толилуулахад бэлэн боллоо...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№23) дугаараас уншина уу. 

4.“Хятад гүрэн юуг хүснэ вэ?”

“Дэлхийн шилдэг нийтлэл” булан, орчуулагч Б.Баясгалан

...Эдүгээ энэ улс ахиад л Макартнигийн шүлсийг гоожуулж байсан шигээ харьцангуй нээлттэйн дээр худалдаа арилжаа хийхэд эгнэшгүй өргөн зах зээл болоод хувирчээ. Өнгөрсөн хорь гаруйхан жилд дотоодын үйлдвэржилт, зах зээлийн багтаамж нь хэрхэн тэлж ядуусынх нь тоо сая саяар тоологдсон хэвээр ч дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болж өссөн нь Баултоны зөв байсныг гэрчлэх мэт. 
Харин их өөрчлөлтийн давалгааныг эхлүүлэхийн зэрэгцээ төрийн удирдлагын хувьд хуучнаа хадгалж үлдэнэ гэдэг тун хүнд даалгавар ажээ... 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№23) дугаараас уншина уу. 

5.“Humans of Ulaanbaatar” 

“Humans of Ulaanbaatar” булан, гэрэл зурагчин Ц.Шувуу

-За, есдүгээр сарын 1-нийг яаж тэмдэглэв? 
-Өглөө 07.30 цагт очоод л, ангийнхан байхаар нь дагаад орсон. 
-Багш нь юу гэж байна? 
-Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе л гэсэн.
-Шинэ дүрэмт хувцас нь таалагдсан уу? 
-Энэ үү? За ёстой мэдэхгүй ээ. Урьд жилийнхээсээ балай болсон санагдсан. 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№23) дугаараас уншина уу.

6. “Питерт дайрах зургаа”

“Жагсаалт” булан, сэтгүүлч Б.Эгшиглэн 

...Хойд хөрш рүүгээ 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болсон нь өнгөрсөн долоо хоногийн олзуурхууштай мэдээнүүдийн нэг байлаа. Ажил хэрэг, бизнесийн түншлэлд чухлаас гадна бидэнд ойрхон, төсөр аялах нэг боломж нээгдлээ гэсэн үг. Тиймээс “Гэрэг” Орост, тэр дундаа Нева мөрний эрэг дээрх үзэсгэлэнт Санкт-Петербургийг мэдрэх зургаан газрыг санал болгож байна. 

Супвино кафе: Урлаг соёлын төв болсон хотыг үзэмж төгс, тансаг ресторануудгүйгээр төсөөлшгүй. Тэр дундаас жуулчид болон хотынхны хамгийн дуртай газар нь Казанская гудамжинд байрладаг 20 хүний суудалтай жижигхэн кафе. Та тэндээс өөр хаана ч манго болон мөхөөлдөсний шөлийг олж чадахгүй. Оллоо ч амт гэж авах юмгүй байх вий. Өвлийн цагт тохилог дулаахан, зуны цагт сэрүүхэн хэмээгддэг уг кафег онцгой болгогч гол зүйл нь шөл болон дарснууд нь юм. 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№23) дугаараас уншина уу.

Зураг