ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

70 төрлийн туршилт хийх боломжтой лабораторийн тоог нэмэгдүүлнэ

ikon.mn
2014 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

-Сургуулиудад хими, физикийн лаборатори нэмж олгоно-

Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хичээлийн жилд 100 сургуульд хими, физикийн иж бүрэн лаборатори олгосон.

Тэгвэл удахгүй бусад сургуулиудад өгөхөөр бэлдэж байна гэж БШУЯ-аас мэдээллээ. Тус лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой дэлхийн жишигт нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн юм.

Үүнийг хэрэглэн суралцсанаар хүүхдүүд самбар дээр бичсэн физик, химийн томъёог бодит байдал дээр туршин үзэж, илүү сонирхолтой байдлаар суралцах боломж бүрдэнэ. Өнгөрсөн жил шинэ лабораторитой болсон сургуулийн сурагчид физик, химийн хичээлдээ маш хурдан ахиц гаргаж байсныг багш нар нь ярьж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг