ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ КИНО: "Миний хайр"

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Single Ladies киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Бондоолой буюу Ц.Золжаргал, кино зохиолч А.Миеэгомбо нарын хамтарсан бүтээл "Миний хайр" инээдмийн мелодрам уран сайхны кино энэ сарын 16-нд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад нээлтээ хийх гэж байна.  

Кинонд залуу хосуудын хайр дурлал, гэр бүлийн амьдралын өнгөт мөчүүд ялимгүй маргаанаас үүдэлтэй үл ойлголцол, тэрчлэн найз нөхөд, гэр бүлийн нөлөөгөөр хэрхэн салалт болон хувирдаг талаар өгүүлдэг.

Энэхүү киноны гол дүрүүдийг A-Capella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр болон “Ийм Нэгэн Дурлал” киноны дүрээр танигдсан жүжигчин Б.Баярмаа нар чадварлагаар бүтээж, залуу хосуудын дотоод сэтгэлийн өөрчлөлт, хувьсалыг бодитоор мэдрүүлэх бүтээлийг гаргажээ.

Трэйлер:


Киноны туслах дүрүүдэд:

  • Э.Ууганбаяр
  • Б.Билэгдэмбэрэл
  • Дуучин П.Баярцэнгэл
  • “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан
  • “Seven” телевизийн хөтлөгч Ж.Мөнхзул, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар тоглосон.

Харин киноны дуунуудыг UFO хамтлаг, дуучин Г.Тэнүүн, залуу дуучин Ж.Оюунтүлхүүр нар амилуулжээ.