Хэд хоногийн өмнө дөрвөн настай хүү рүү довтолж зуусан нохойг нэгэн баатарлаг муур хөөж явуулсан дүрс бичлэг интернэтээр тархсан билээ. Энэ видеог одоогоор 21 сая удаа үзээд байна.
Уг нохойг Scrappy гэдэг ба лабрадор болон chow (монгол нэрийг нь мэдсэнгүй) үүлдрүүдийн холимог байжээ.
Scrappy-г барьж хорьсон ажилтнууд руу ч довтолж байсан тул Калифорнийн Bakersfield дэхь амьтдын хяналтын төвд Бямба гарагт устгажээ.
Амьтан хамгаалах хөдөлгөөний мянга мянган зүтгэлтэн нохойг устгуулахгүй байх талаар онлайн хөдөлгөөн өрнүүлсэн ч амжилт олоогүй аж.
Харин Тара нэртэй аврагч муур алдаршиж, талархсан хүмүүс өнгөрсөн долоо хоногт нэгэн жижиг бэйсболын лигийн тэмцээний эхний шидэлтийг гүйцэтгүүлж хүндэтгэл үзүүлжээ. Муур хэрхэн бөмбөг шидсэнийг доорх видеоноос хараарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!