Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ олон улсын хэм хэмжээг зөрчсөн хэмээн Арсен Аваков мэдэгдлээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Оросыг зэвсэгт түрэмгийлэл хийсэн хэмээн Украйн буруутгав

Оросыг зэвсэгт түрэмгийлэл хийсэн хэмээн Украйн буруутгав 

Симферополийн Бильбек нисэх онгоцны буудал дээр болсон үйл явдлыг Оросын зүгээс хийсэн зэвсэгт халдлага, түрэмгийлэл хэмээн үзэж байгаагаа Украйны Дотоод хэргийн сайд Арсен Аваков өөрийн фэйсбүүк хуудастаа илэрхийлжээ. 

“Тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэр дээр зэвсэгт халдлага хийсэн шууд өдөөн хатгалга. Энэ бол Дотоод хэргийн яамны эрх мэдлээс хэтэрсэн үйл явдал. Үүнийг Украйны Үндэсний аюулгүй байдлын албаныхан мэднэ. Одоогоор шууд зэвсэгт мөргөлдөөн гарсан зүйл байхгүй, дипломатууд хэлэлцээр хийх хэрэгтэй” хэмээн Аваков Фейсбүүк хуудаснаа бичжээ. 

Энэхүү үйлдлээрээ Орос улс олон улсын нормыг зөрчсөн хэмээн Аваков мэдэгджээ.

Хэргийг сануулахад баасан гаригт шилжих шөнө Симферпол болон Севастополийн нисэх онгоцны буудлуудад хэдэн арван зэвсэгт хүмүүс ирсэн юм. Одоогоор Симферополийн нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж байгаа бол Севастополийнх ажиллахгүй байгаа гэнэ. Симферополоос Би Би Си агентлагийн сурвалжлагч Олег Болдыревийн мэдээлснээр хотын нисэх онгоцны буудлыг галт зэвсэгтэй, хаанахынх гэдэг нь тодорхойгүй дүрэмт хувцастай цэргүүд хяналтандаа байлгаж байгаа юм байна. 

Харин тэнд “Георгийн тууз” зүүсэн залуус эдгээр цэргийг “Крымийн цэргүүд, энд ямар нэг сургуулилт хийж байгаа” гэж ярьжээ. Гэвч Арсен Аваков фейсбүүк хуудсандаа эдгээр хүмүүсийг Оросын усан цэргийн флотын анги салбарын цэргүүд хэмээн мэдэгджээ. Бельбек  нисэх онгоцны буудлын гадуур Украйны цагдаагийн постууд гарсан байна. Энэхүү үйлдлээрээ Орос улс олон улсын нормыг зөрчсөн хэмээн Аваков мэдэгджээ. 

"Крымийн ардын цагдаа"

Оросыг зэвсэгт түрэмгийлэл хийсэн хэмээн Украйн буруутгав

Гэрчүүдийн өгүүлснээр шөнө дунд автоматаар зэвсэглэсэн 50 орчим хүн Симферополийн нисэх онгоцны буудал дээр ирсэн байна. 

Харин баасан гаригийн өглөө нисэх онгоцны буудлын гадна талаар эргүүлд гарч эхэлжээ. Эдгээр хүмүүс нислэгийн удирдлагын төв рүү орж байгааг Ройтерс агентлагийн сурвалжлагч харсан ч зорчигчдын танхимд тэд байхгүй, тэдний зорилго тодорхойгүй байгаа гэнэ.

Владимир гэх иргэн “Би Крымийн ардын цагдаагийнхантай ажиллаж байгаа. Бид энгийн, сайн дурынхан. Нисэх онгоцны буудлын хэв журмыг сахиулах гэж ийшээ ирсэн. Нисэх онгоцнуудыг инээмсэглэн угтаж байгаа. Нисэх онгоцны буудал хэвийн горимоор ажиллаж байна” хэмээн Ройтерс агентлагт мэдээлжээ. Тэр зэвсэглэсэн хүмүүсийг хаанаас ирснийг мэдэхгүй байгаа ч бусад сайн дурынхны адилаар тэднийг дэмжиж байгаа хэмээн нэмж өгүүлсэн байна. 

Тэд Оросын зэвсэгтэй байсан гэнэ

Оросыг зэвсэгт түрэмгийлэл хийсэн хэмээн Украйн буруутгав

Украйн дахь Би Би Си агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлснээр ойролцоогоор 200 орчим зэвсэглэсэн хүн нисэх онгоцны буудлын барилгад байрлаж байгаа гэнэ. Таних тэмдэггүй дүрэмт хувцастай хүмүүс пүрэв гаригийн шөнө улсын дугааргүй машинаар иржээ. Тэд Оросын зэвсэгтэй байсан гэнэ. 

Таних тэмдэггүй дүрэмт хувцастай хүмүүс пүрэв гаригийн шөнө улсын дугааргүй машинаар иржээ. Тэд Оросын зэвсэгтэй байсан гэнэ. 

Нисэх онгоцны буудлын эргэн тойронд арав гаруй ачааны машин, нэг хуягт техник байрлаж байгаа аж. 
Түүнчлэн пүрэв гаригт шилжих шөнө автоматтай үл таних этгээдүүд Симферополийн төвд байрлах Дээд Зөвлөл болон Крымийн Сайд нарын зөвлөлийн барилгыг эзлэн, тэнд Оросын далбааг мандуулжээ. 

Үүний дараа Крымийн парламент автономийн бүрэн эрхийг өргөжүүлэх тухай санал асуулгыг товлон үүний дараа өнөөгийн засгийн газрыг огцруулсан байна. 

Харин энэ үйл явдалд Орос улс хамаагүй хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид мэдэгджээ. Түүнчлэн Украйны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Орос улс хүндэтгэнэ хэмээн Лавров мэдэгдсэн байна.