Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА!

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Украйны ард түмэнд илтгэж байна” гэсэн мэдээлэл анхаарал татлаа. Энэхүү мэдэгдлийг Украйнд шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүн буюу Дотоод хэргийн сайд Арсен Аваков мэдэгджээ. 

Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Үүнд:

“Украйны ард түмэнд илтгэж байна: Янукович ор сураггүй алга боллоо

"Өнгөрсөн шөнө Украйны аюулгүй байдлын албан тэргүүн Валентин Наливайченкотой хамтаар Севастополь дахь нөхцөл байдлыг зохицуулах, экс ерөнхийлөгчийг хайх ажил хийв. 

Хоёрдугаар сарын 21-ний баасан гаригт В.Ф.Янукович , А.П.Клюев нар Харьков дахь бүс нутгийн намын гишүүдийн хуралд оролцохоор Киевээс Харьков руу ниссэн.  Харин Янукович Харьков дахь төрийн байранд хоноглоод 22-ны бямба гаригт хуралд оролцохоос татгалзан, видео мэдэгдэл бичүүлээд, нисдэг тэргээр Донецк руу ниссэн байна. 

Донецкийн нисэх онгоцны буудалд ирээд, хамгаалалтынхныхаа хамтаар нисдэг тэрэгнээс хувийн хоёр онгоцондоо суун нисэхээр завдахад нь хилийн алба саатуулсан.  Мөн өдрийн орой цагдаагийн хамгаалалтгүй автомашины цуваа ирж Януковичийг Крым рүү авч яван, 23-нд Крымд ирсэн байна.  

Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхны зарим нь тэндээ үлдэнэ гэжээ. Харин Янукович тэдэнтэй салах ёс хийгээд “Төрийн хамгаалалтаас татгалзах тухай” албан ёсны тушаал гаргасан байна.

Тэнд очсон даруйдаа урьдчилан төлөвлөсөн улсын тусгай объектод биш харин хувийн сувиллын газар буудаллажээ. Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр А.В.Турчиновыг томилсон Парламентын шийдвэр болон Дотоод хэргийн яам, Украйны аюулгүй байдлын албаны шинээр томилогдсон дарга нар Крым рүү ниссэн тухай сонсмогцоо Янукович хувийн сувиллын газрыг нэн даруй орхин Бельбек нисэх онгоцны буудал руу явжээ. 

Яг тэр үед нь Наливайченко бид хоёр энэ буудал дээр байсан юм. Янукович Бельбек нисэх онгоцны буудал руу очилгүй, шөнө Балаклава дүүрэг дэх хувийн байрандаа очсон байна. Ингээд хамгаалалтын албаныхаа хүмүүсийг цуглуулан “хэн нь хамт цааш явах”, “хэн нь үлдэх” талаар асуужээ. 

Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхны зарим нь тэндээ үлдэнэ гэжээ. Харин Янукович тэдэнтэй салах ёс хийгээд “Төрийн хамгаалалтаас татгалзах тухай” албан ёсны тушаал гаргасан байна. Түүнтэй хамт яваагүй хамгаалалтын албаны ажилтнууд улсын зэвсгийг бүгдийг нь хураан, Крымийн хэлтэст хүргэж өгөхөөр болсон байна. 

Харин Януковичтай үлдсэн хамгаалалтын албаныхан А.П.Клюевийн хамтаар гурван машинтайгаар хаашаа явсан нь мэдэгдэхгүй мөн холбоо тасарсан байна. Одоо Януковичид энгийн иргэдийг үй олноор нь хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Янукович болон хэд хэдэн албан тушаалтнуудыг эрэн сурвалжилж байна" гэжээ.