Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Виктор Янукович Украйнаас зугтав уу?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Олон улсын мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар Украйны ерөнхийлөгч Виктор Янукович өчигдөр орой Киевийг орхин зүүн хилд ойрхон, Орос иргэд голдуу суудаг Харьков хот руу нисчээ.

Түүнийг ОХУ-аас Улс төрийн орогнол хүсч магадгүй гэцгээж байна.

Энэ таамаглал ч үндэстэй байж магадгүй. Учир нь тэр ерөнхийлөгчийн ордноо ямар ч хамгаалалтгүй, эргэж ирэхээргүй шинжтэйгээр орхин явжээ.

Межигирия дахь түүний ордонд босогчид, сэтгүүлчид чөлөөтэй нэвтрэн олон саяын үнэтэй тансаг харшийг сонирхоцгоож байна.

Украйны улс төрийн нөхцөл байдал ийнхүү дараагийн тодорхойгүй нөхцөл байдал шилжлээ.