Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Обама Украины асуудлаар байр сууриа илэрхийлэв

Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 21
Өдрийн шуудан
Зураг зураг
Барак Обама Украины эрх баригчдад хандан хүчний байгууллагынхныг гудамжнаас эргүүлэн татахыг санал болгожээ

Барак Обама Украины эрх баригчдад хандан хүчний байгууллагынхныг гудамжнаас эргүүлэн татахыг санал болгожээ.

Үүсч бий болоод байгаа нөхцөл байдал, сөргөлдөөнийг гагцхүү яриа хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

Украинд ардчиллыг бэхжүүлэхэд шаардлагатай бүх тусламж дэмжлэг үзүүлэхэд АНУ бэлэн байгаа.

“Украины эрх баригчид улс орондоо хүчирхийллийг таслан зогсоохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой” хэмээн Барак Обама онцолжээ.

Лхагва гаригт Обама Мексик, Канадын удирдагч нартай уулзсаныхаа дараа хэвлэлийн хурал хийлгэж ийн мэдэгдсэн байна.

Украинд ардчиллыг бэхжүүлэхэд шаардлагатай бүх тусламж дэмжлэг үзүүлэхэд АНУ бэлэн байгаа” хэмээн Ерөнхийлөгч илэрхийлжээ.

Зураг