Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Украины сөрөг хүчнийхэн Ангела Меркельтэй уулзав

М.Хүслэн
2014 оны 2 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг
Украины сөрөг хүчнийхэн Ангела Меркельтэй уулзав

Украины сөрөг хүчний удирдагчид болох Арсений Яценюк, Виталий Кличко нар Берлинд Германы Канцлер Ангела Меркельтэй уулзалт хийсэн байна.

Тэд Украинд өрнөж буй улс төрийн хямралын талаар ярилцжээ. Уулзалтын дараа Кличко “Ангела Меркельд Украины Ерөнхийлөгч Виктор Янукович болон түүний тойрон хүрээлэгчдийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан. Түүнчлэн Украинаас хийгддэг банкны гүйлгээг хянахыг хүссэн” гэжээ.

Украинаас хийгддэг банкны гүйлгээг хянахыг хүссэн

Яценюк Берлинд болсон уулзалтын үеэр “олон талт Засгийн газар байгуулах асуудал дэвшүүлсэн” гэдгээ дурдаж “Хэрэв эвслийн Засгийн газар байгуулагдвал Украин Европ болон- Өрнөдийн орнуудын дэмжлэгийг авах болно” хэмээн мэдээлжээ.

Өнгөрсөн жилийн сүүлчээр Украины эрх баригчид Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулахаас татгалзаж ОХУ тэргүүтэй Гаалийн холбоонд ойртох алхам хийснээс болж тус улсад эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн билээ.

Түүнээс хойш Киевт эмх замбараагүй байдал газар авч, жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гараад байгаа аж.

Улс төрийн хямралаас болж Ерөнхий сайд нь албан тушаалаасаа огцорсон аж. Эзгүй байгаа Засгийн газрын тэргүүний суудалд Украины парламент болох Дээд Радагийн спикер Владимир Рыбак томилогдож магадгүй гэнэ.

Харин түүний оронд ямар нэгэн фракцид харьяалагддаггүй нэгэн гишүүн парламентын спикер болох юм байна.

Өмнөх Ерөнхий сайд Николай Азаров өнгөрсөн сарын 28-нд албан тушаалаа орхисон билээ. Шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг дэд ерөнхий сайд Сергей Арбузов хашиж байгаа аж.

Зураг