Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Украин дахь “Форбес”-ын сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж ажлаасаа халагджээ

Б.Ууган, iKon.mn
2013 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Украин дахь “Форбес” сэтгүүлийн 13 сэтгүүлч “редакцийн бодлогыг өөрчлөх гэснийг эсэргүүцэж байгаа”- гаа илэрхийлэн ажлаас халагдах өргөдөл өгчээ. 

Тус сэтгүүлийн ажилтнууд 11 дүгээр сарын 13- ны өдөр бичсэн өргөдлийг Украины нэрт сэтгүүлч Мустафа Найем твиттертээ байрлуулсан байна. Энэ өргөдөлд халагдах хүсэлтэй ажилтнууд, ерөнхий эрхлэгч Борис Давиденко, тус сэтгүүлийн цахим хуудсын ерөнхий эрхлэгч Александр Рубан, Ерөнхий редакторын орлогч Катерина Коберник нар гарын үсэг зуржээ.

Чадалтай сэтгүүлчид ийнхүү зэрэг ажлаас гарах болсон талаар “Форбес Украин” сэтгүүлийн редакцаас ямар нэгэн тайлбар хэлээгүй байна.

Сонирхуулахад “Форбес Украин” сэтгүүл 2011 оны гуравдугаар сараас эхлэн уншигчдад хүрч байгаа юм.