Засгийн газрын анхны хуралдаанаар 12 мянга гаруй ААН-ийн данс хаагдсан байгааг нээх шийдвэр гаргажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинээр бүрдсэн Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар хэлэлцэн шийдсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан товч мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Засгийн газрын анхны хуралдаанаар данс нь хаагдаад байгаа 12 мянга гаруй аж ахуйн нэгжийн дансыг нээх шийдвэрийг гаргалаа. Энэ бол хууль бус зүйл байсан. Эдийн засаг зогсонги, ажлын байр хумигдаж, орлого буурсан, зах зээл дээр мөнгөний эргэлт байхгүй болсон энэ үед аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй байхад дансыг нь хааж байгаа нь хууль бус явдал юм. ААН-үүд дансаа нээлттэй байлгаж байж орлого олно. Тиймээс дансыг нь хааж бус нээж үйл ажиллагаа явуулах боломжийг нь олгоно. 

Өнөөдрийн байдлаар дансаа хаалгасан 12 мянга гаруй аж ахуйн нэгж, түүний цаана 3 гаруй их наяд төгрөгийн татварын асуудал байна. 

Цаашид хуулийн хүрээнд энэ төрлийн зохицуулалтыг хийнэ. 

Ер нь хууль бүгдэд тэгш үйлчилдэг байх ёстой. Ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй. Шударга ёс хуульдаа дарагддаг байх болохгүй" гэв.