Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагч нар 293 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг налын аюулаас хамгаалсан байна.

Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Хуульд "Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаа гэж заажээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар