Нийтийн тээврийн автобусны зогсоолын нэршлийг өөрчилжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийтийн тээврийн автобусны нэг зогсоолын нэршлийг өөрчилжээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах нийтийн тээврийн автобусны "Икс апартмент" зогсоолын нэршлийг "ЭН ПИ ЭМ" болгожээ.
Ингэснээр тухайн зогсоолуудыг дайран өнгөрч буй
- Ч:11 “Хужирбулангийн шинэ эцэс- Офицеруудын ордон”,
- Ч:26 "Тоосгоны үйлдвэр-Жанжин клуб",
- Ч:31 "Улистайн шинэ эцэс-Дэнжийн 1000-ын 4-р зогсоол",
- Ч:32А "Улиастайн эцэс- Офицеруудын ордон",
- Ч:36 "Гачууртын эцэс-Офицеруудын ордон",
- Ч:83 "Ургах наран хороолол-Офицеруудын ордон",
- М:1Б "Ботаник-Сүхбаатарын талбай”,
- Х:5 "10 шар байр-Офицеруудын ордон,
- Х:12 "Хонхор эцэс-Офицеруудын ордон" чиглэлийн замналын зогсоолд энэ сарын 5-ны өдрөөс буюу өчигдрөөс өөрчлөлт орсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
