“Huuhed Kids Expo 2026” хүүхдэд ээлтэй бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн эхлэхэд цөөн хоног үлдлээ
Хүүхэд хөгжлийн платформ www.huuhed.mn болон LendMN хамтран Монголд анх удаа хүүхдийн бүх хэрэгцээг нэг дор багтаасан Huuhed Kids Expo-г 2026 оны 05 сарын 02 – 03 өдрүүдэд Мишээл Экспод зохион байгуулах гэж байна.
Монгол Улсад хүүхэд, гэр бүлийн зах зээл жилээс жилд өргөжин тэлж, олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулагдаж буй энэ үед эцэг эхчүүд найдвартай, чанартай буюу хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон салбарын шинэлэг мэдээ, мэдээллийг нэг дороос авах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэхүү эрэлт хэрэгцээг бизнесүүдэд бодит боломж болгон холбох зорилгоор “Huuhed Kids Expo 2026” арга хэмжээг хүүхэд, эцэг эхчүүдэд зориулан Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээг санхүүгийн технологийн салбарт тэргүүлэгч LendMN хамтран зохион байгуулагчийн хувиар дэмжин ажиллаж байгаа нь энэхүү экспог илүү өргөн хүрээтэй, бодит үнэ цэнтэй бизнес платформ болгох гол онцлог юм.
Хүүхдэд ээлтэй бизнес эрхлэгч Та яагаад Huuhed Kids Expo-д оролцох хэрэгтэй вэ? Huuhed Kids Expo нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах үзэсгэлэн биш, харин:
- Шинэ харилцагчтай болох
- Брэндийн танигдалтыг олон мянган эцэг эх, хүүхдүүдэд хүргэх
- Салбарын бусад тоглогчидтой холбогдох
- Салбарын экспертүүдээс зөвлөгөө авч бизнесдээ хэрэгжүүлэн, бизнесээ өргөжүүлэн тэлэх гэсэн бодит өсөлтийн боломжийг нэг дор бүрдүүлсэн арга хэмжээ болох юм. Huuhed Kids Expo нь эдгээрийг нэг дор шийдэх, бодит үр дүн авчрах орчныг бизнес эрхлэгч танд бүрдүүлж байна.
Хүүхэд, эцэг эхчүүдийг юу хүлээж байгаа вэ?
- Хүүхдийн тоглоом, хувцас, арчилгаа, хэрэгсэл, амин дэм, хүнсний худалдаа;
- Боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн төвүүдийн танилцуулга: үүнд шүд, нүдний үзлэг;
- Хүүхдийн үзүүлбэр, тоглоом, сугалаа, амрах, зураг авхуулах хэсгүүд
- Хүүхэд хөгжлийн сургалт, зочдын яриа
- Эцэг эхчүүдэд зориулсан сэдэвлэсэн воркшоп, сургалт
LendMN-ийн хамтын үнэ цэн
Хамтран зохион байгуулагч LendMN нь жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү экспог дэмжиж байгаа нь оролцогчдод байгууллагын борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх илүү уян хатан, шуурхай шийдэл болох Худалдан авалтын зээлийн цогц шийдэл болох LendDy-г танилцуулж байна.
Оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчид яг одоо бүртгүүлж, зах зээлээ тэлэх боломжоо бүү алдаарай.
Huuhed Kids Expo- д хэрхэн бүртгүүлэх вэ?
Утас: 9907-7865, 8010-5680
Фэйсбүүк: Huuhed Kids Expo
И-мэйл: huuhedexpo@gmail.com
Вэбсайт: www.huuhed.mn
Хүүхдэд ээлтэй бизнес эрхлэгч таныг ирээдүйн хэрэглэгчид, түншүүд, боломжууд таныг энд хүлээж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
