Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна

М.Батчимэг, ikon.mn
32 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 04-р сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    

Хур тунадас: 

  • 07-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 09-нд төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 10-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи:

  • 7-нд Алтайн салбар уулсаар,
  • 8-нд говь, талын нутгаар, 
  • 10-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: 

  • Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр  шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан,
  • Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж  голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, 
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, 
  • бусад нутгаар шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна.