Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ Украины асуудалд оролцохгүй

Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 7
Өдрийн шуудан
Зураг зураг
ОХУ Украины асуудалд оролцохгүй

Украины хэрэг явдал дэлхийн улс орнуудын талцлыг ямар нэг хэмжээгээр сэдрээж байна. Тухайлбал, Барууны орнууд хийгээд ОХУ-ын энэ талаархи байр сууринд нэлээдгүй зөрүү бий.

ОХУ-ын эрх баригчид Украины дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох төлөвлөгөөгүй байгаа хэмээн Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Гэхдээ тэрбээр ОХУ нь ах дүү үндэстний хувиар Украинд тусална гэдгээ илэрхийлсэн байна.

Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнд гарын үсэг зураагүйг эсэргүүцэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. Улмаар жагсаал цуглаан мөргөлдөөнд хүртлээ хурцдаж бослого болж хувираад байна.

Даарин дээр давс гэгчээр В.Янукович тэргүүтэй эрх баригчид Оросоос зээл тусламж авах гэрээ байгуулсныг ОХУ тус улсыг өөрийн эрхшээлдээ байлгах оролдлого гэсэн хардлага Украинчуудын дунд бий болоод байна.

Зураг