Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Украины сөргөлдөгч талууд зөвшилцөлд хүрсэн ч хэт даврагсад эсэргүүцжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний тэргүүд болох Арсений Яценюк, Виталий Кличко, Олег Тягнибок нартай хийсэн уулзалтаа лхагва гаригийн орой өндөрлөж, уулзалтын дүнгээр эвлэрэл, нөхцөл байдлыг тогтворжуулах хэлэлцээр эхэлсэн тухай зарлагдсан гэдгийг тус улсын тэргүүнийн хэвлэлийн алба баталжээ.

Майданыг цэвэрлэх төлөвлөгөө цуцлагдсан, нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс хэлэлцээр хийх явц эхэлсэн.

Уулзалтын дүнгээр талууд эвлэрэлд хүрч, цус асгаруулсан үйл явдлыг зогсоон иргэний нийгмийн төлөө нөхцөл байдлыг тогтворжуулах талаар тохиролцжээ.

Арсений Яценюкийн мэдээлснээр Майданыг цэвэрлэх төлөвлөгөө цуцлагдсан, нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс хэлэлцээр хийх явц эхэлсэн гэнэ.

Харин энэ мэдээлэл гарсны дараа “Барууны сектор” хэт даврагч үндсэрхэг байгууллагын тэргүүн Дмитрий Ярош өнөөдөр мэдэгдэл хийхдээ тэдний бүлэглэл ямар ч хэлэлцээрт гарын үсэг зураагүй, эвлэрэлд хүрэхгүй хэмээн мэдэгдсэн байна.