ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

УКРАЙН: Орос улс энэ үйл явдалд буруутай

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 21
iKon.MN

 

Владимир ГромовТүүхэн дэх хамгийн  муу улс төрийн дэглэмийг тогтоосон, Лукашенкогоос эхлээд л Асад хүртэлх дэлхийн хамгийн аймшигтай хүний махаар хооллогчдыг үргэлж дэмжиж ирсэн Орос улс энэ үйл явдалд буруутай

Өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн Украйн дахь эсэргүүцлийн үйл ажиллагаа даамжирч, эмх замбарааүй байдалд хүрэн, бараг л иргэний дайны хэмжээнд хүрч байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллүүд цаг алдалгүй мэдээлж байгаа. 

Харин сүүлийн үед Киевт амьдарч байгаа хүмүүсийн нийтэд түгээхийг хүссэн мэдээллүүд ихээхэн анхаарал татаж байна. Тэдний нэг болох Оросын иргэн Владимир Громов фейсбүүкдээ энэ үйл явдалтай холбоотой нэгэн дүгнэлтийг оруулжээ. Үүнийг товчлон хүргэе.

Энэхүү мэдээлэлд дурьдагдсан үзэл санаанууд хувь хүнийх гэдгийг та бүхэн анхаарна уу. 

Украйнд болж буй үйл явдал нь засаг болон хэт даврагсдын хоорондн сөргөлдөөн биш. Энд ямар ч хоёр тал байхгүй, тиймдээ ч ямар нэг хэлэлцээрэр шийдэх, Оросын хэвлэлүүдээр санал болгож байгаа шиг танк оруулаад шийдчих боломж байхгүй. Бид Януковичийн удирдлаган дор дөрвөн жил амьдарч байна. Тэр багахан саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан, дорнод хэсгүүдэд маш их луйвар хийж  байж гарч ирсэн. 

Сонгогдсон даруйдаа өөртөө бүрэн эрхийг өгч, Үндсэн хуулийг өөрчилсөн. Сонгуулиар өрсөлдсөн өрсөлдөгчөө санаанаасаа зохиосон үндэслэлээр шоронд суулгасан. 

Янукович 35 тэрбумын зээл авч, дөрөвхөн жилийн дотор Украйныг ядууруулсан юм. Одоо энд бизнес эрхлэх, татвар төлөх, бүтээлч ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй. Анагаах, боловсрол, нийтийн аж ахуй ч бараг л дампуурчихсан гэхэд болно. 

Януковичийн гэр бүл л хагартлаа баяжиж, Янукович Обама, Путины араас гуравт жагсах баян ерөнхийлөгч болсон. Хагас жилийн турш л тэр Европын холбоонд нэгдэх хэлэлцээрт гарын үсэг зурчих юм бол бүх асуудал шийдэдчихнэ гэж ярьж байсан ч гарын үсэг зурахаас ганцхан хоногийн өмнө ямар ч шалтгаан хэлэлгүйгээр татгалзсан. 

Майдан дээр хэдэн зуун хүн цугларч ямар нэг зүйл өөрчлөхийг, хэлэлцээр хийхийг шаардаж байсан. Хүмүүс Европын холбоонд нэгдэх гэсэн туйлын мөрөөдөлтэй биш, ингэснээрээ амьдрал нь бага ч гэсэн сайжирна гэсэн итгэл тээсэндээ тэр шүү дээ. 

Хүмүүс хэд хоног эсэргүүцлийн жагсаал хийж, удалгүй тарж эхлэн, таван зуу орчим хүн үлдсэн үед “Беркут” тусгайгийнхан хүмүүс рүү дайрч, зэрлэгээр зодож, хаа сайгүй мөрдөн мөшгиж баривчилж эхэлсэн. Үүний улмаас хүмүүс дахин жагсаж, хүмүүсийг зодож, баривчилсан хүмүүсийг шийтгэхийг шаардаж байсан юм. Арав хоногийн дараагаас Майданыг ямар ч тайлбар шалтгаангүйгээр цагдаагийнхан дайрч, цэвэрлэх гэж оролдож эхлэсэн. 

Хотоор “титушки” гэгдэх танхай этгээдүүд тэнүүчлэн өөрт нь таалагдаагүй хэнийг ч хамаагүй барьж аван зодох болсон. 

Сарын дараа Януковичийн гишүүд ямар ч үндэслэлгүйгээр Майдан дээр цугларсан бүхий л хүмүүсийг гэмт хэрэгтэн болгохоор хууль баталсан юм. Хүмүүс үүнд цочирдсон нь мэдээж, ингээд л Засгийн газрын байр руу дайрснаар жинхэнэ тулаан эхлэсэн юм. Энэ хугацаанд эвлэрнэ, хэлэлцээр хийнэ гэсэн яриа тасраагүй. 

Харин уржигдар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах шинэ үндсэн хуулийг Радын хурлаар хэлэлцэх ёстой байлаа. Майданы идэвхтнүүд Радын гадна жагсан тэдний үүргийг сануулах жагсаал зохион байгуулах гэж байв. Гэвч тэднийг явах замд Беркут болон “титушки” хэмээх өнөөх дээрэмчид угтан, хүмүүс рүү чулуу нүүлгэж, резинэн сумаар буудан, дээвэр дээрээс шатамхай бодис бүхий шилэн лонх шидэлж байсан юм. 

Хүмүүс дайралтын улмаас тарж, ухарч эхэлсэн. Үүний дараа Майдан руу дайрсан. Энэ бүгдийг урьдаас төлөвлөсөн байсан. Киевт метрог хааж, хотын том замуудыг бетонон блок, камазаар хаасны дээр хотын төвд цахилгаан эрчим хүч, холбоо харилцааг тасласан. Майданы жагсаал, тэмцлийг нухчин дарахын тулд бүхий л ажиллагааг төлөвлөж, танхай этгээдүүдэд зэвсэг тарааж өгсөн байлаа. 

Би Киевд амьдарч байгаа хүн, энэ бүхнийг хараад өөрийгөө орос хүн болж төрсөндөө ичиж байна.

Тэр этгээдүүд зөрж буй хүн бүр рүү буудаж, дэлгүүр тонож, хотоор тэнүүчлэн машин шатаах болсон. Өчигдөр Украйны тал нь дахин бослогод нэгдлээ. Метро ажиллахгүй хэвээр. Хотоор нааш цааш явахад ч хэцүү, “титушки” хэмээх дээрэмчид хаа сайгүй хүмүүсийг алж, барьж аван үхтэл нь зодож байна. 

Шархадсан хүмүүсийг ч эмнэлгээс нь гарган хаашаа нь ч үл мэдэгдэх газар руу авч явсаар л. Өнөөдөр беркутынхан болон “титушки” автоматтай болсон. Дөнгөж сая гэхэд л Майдан дээр мэргэн буудагчид хэдэн арван хүнийг буудчихлаа. Та нар бодоод үзээрэй, өчигдөр гэхэд л наян хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархадсан гэж мэдээлж байсан. Энэ хүмүүсийн ихэнх нь гар, нүдгүй болсон, зарим нь аймшигтай түлэгдэлттэй байгаа, хийн гранатыг хайр найргүй хэрэглэснээс тэр. 

Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон, өнөөх титушки дээрэмчид эмч нар руу дайрч, түргэн тусламжийн машиныг шатааж байна. Орост байгаа хэн бүхнийг сайтар бодоод үзээрэй гэх байна. Путин Януковичийг дэмжиж, Майданыг хүчээр тараахыг ятгаагүй байсан бол ийм зүйл гарахгүй байлаа. 

Беркутынхан ч яг л Путин шиг бодож байна. Киевт болж буй үйл явдалд оросууд хариуцлага хүлээх ёстой, их гүрний дээрэнгүй үзлийнхээ төлөө. Түүхэн дэх хамгийн муу улс төрийн дэглэмийг тогтоосон, Лукашенкогоос эхлээд л Асад хүртэлх дэлхийн хамгийн аймшигтай хүний махаар хооллогчдыг үргэлж дэмжиж ирсэн Орос улс энэ үйл явдалд буруутай. 

Би Киевд амьдарч байгаа хүн, энэ бүхнийг хараад өөрийгөө орос хүн болж төрсөндөө ичиж байна. Хэдэн жилийн дараа Орост газрын тос дуусч, мөнгөгүй болоод ирэхээр Путин ямар ч удирдах чадваргүй гэдэг нь илэрнэ, тэр үед яг л одооных шиг үйл явдал болно гэдэгт би итгэлтэй байна. Бүс нутгууд тэмцэж, харин автономит улсууд салан тусгаарлаж эхэлнэ. Тэр үед Путин хэдэн сая цагдаа, хагас сая тусгайгийнхан, “Нэгдсэн Орос”-ын хэдэн сая гишүүдтэйгээ үлдээд Янукович яаж авирлаж байгаа шиг тэр л үед Путин Оросыг цусанд живүүлнэ. Тэр л үед Орос орон юу болоод байгааг ойлгоно доо. 

Тэр болтол Олимпийн наадмыг үзэн баясч, дулаан орон руу зугаалцгааж л байя. 

Гэхдээ хугацаа тун бага үлдсэн. 

Мэдээллийн эх сурвалж ...
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
За Россия [202.179.11.66] 2014/5/6
Ужас
1 | 0 Хариулах
bek [182.160.33.144] 2014/4/19
assad hunii mah iddeggui anduursan bn mal mini
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.14] 2014/2/22
Энд Оросуудаас гадна АНУ оролцож байгаа нь илт. ОХУ хажуудаа АНУ-ыг оруулахыг хүсэхгүй нь тодорхой. Тиймээс ямар ч үнээр хамаагүй оролцоно. Украйн Европын холбоонд орно гэдэг нь буруу байсан байх. Европын холбоо ч бас ОХУ-ын эсрэг оролцож байгаа.
0 | 0 Хариулах
Том улс төр [202.131.247.23] 2014/2/21
Ер нь бол энд Оросын нөлөө байгаа. Гэхдээ асар том газ, хийн дамжин өнгөрүүлэх хоолой Украйны нутаг дээгүүр явдаг нь эрчим хүчний төлөөх АНУ, Герман тэргүүтэй улсуудын ашиг сонирхолтой нийлэхээрээ энэ улсыг 2 их гүрний хоорондох тулааны талбар болгож байгаа юм. Ливи, Сири улсуудаар золиос хийсэн шиг л юм болно доо.
0 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2014/2/21
Хэдий амьдрал хүнд байлаа гээд эрүүл ухаантай юм ийм юм хийхгүй. Энд баруунаас санхүүжүүлж буй маш их хэмжээний мөнгөний хүчээр сөрөг хүчин дайралт хийж байгаа гэж бодож байна. Нэг сайтад бичсэнээр Украйны сөрөг хүчний талд "байлдаж" байгаа жирийн иргэдэд 200 доллар, тодорхой хэмжээний удирдах, зохион байгуулах түвшинд ажиллаж байгаа бол 500 долларыг өдөр бүр төлж байгаа гэсэн.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.151.217] 2014/2/21
Яана даа. Монголд яг ийм болвол яах бол
1 | 0 Хариулах
tsereg [182.160.33.144] 2014/4/19
tegwel tseeregiin alban haagchdiin buyaniig mederne shn sh dee bid az uzegdehgui.tegeesei gej bodoj baina deer neg yum haraad suujisan chini ene tsrergiinhend olon bair barij ugluu ged bichsen bhii.yu barij ugsun bol uursdiiguu batlan hamgaaluulj bgaa humuust harin ch maaaash muu handaj bna.tetgewert garlaa ororh orongui karma turees tegeed tetgewer hurehgui streesnees blj hurdan shad hiin hehehe
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.6] 2014/2/21
Дайн дажингүй энх тунх байх юмсан
1 | 0 Хариулах
Зочин [202.131.74.95] 2014/2/21
хэлээд юухэв
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.116] 2014/2/21
эээ бурхан ершеег!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.239.172] 2014/2/21
ýýõ
0 | 1 Хариулах