Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Юлия Тимошенко суллагдлаа

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Украйны Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимощенко эрх чөлөөтэй болсон талаар тус намаас Украйны Парламентад сонгогдсон Сергей Соболев бямба гаригт хэвлэлийнхэнд  мэдээлжээ.

“Миний мэдэж байгаагаар Юлия Тимощенко одоо эрх чөлөөтэй байгаа" хэмээн тэрбээр мэдээлээд харин экс ерөнхий сайдыг суллах явдал хэрхэн өрнөсөн талаар тодорхой мэдэхгүй байгаа гэдгийг онцолжээ.

Ерөнхий сайд асан Юлия Тимощенког эрүүгийн шийтгэлээс чөлөөлөх тогтоолыг парламент гаргажээ.

Эргэн сануулахад хоёрдугаар сарын 21-ний  баасан гаригт  Рада “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн 19-р зүйлийг үндэсний хууль тогтоомжид тусгахтай холбоотойгоор Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай” хууль баталсан юм. 

Харин хоёрдугаар сарын 22-ны бямба гаригт тус улсын Ерөнхий сайд асан Юлия Тимощенког эрүүгийн шийтгэлээс чөлөөлөх тогтоолыг парламент гаргажээ.

Түүнчлэн Рада Үндсэн хуулийг 2004 оны найруулгаар сэргээх тогтоол гаргасан бөгөөд ингэснээр Украйнд Парламент болон Ерөнхийлөгчийн хослосон засаглалтай болох юм байна.

Ийнхүү олон нааштай шийдвэр гарсны дээр энэ бямба гаригт Дотоод хэргийн яамны байгууллагууд сөрөг хүчний талд орсон тухай Дотоод хэргийн яамны тэргүүн, “Батьквщина” намаас сонгогдсон гишүүн Арсен Аваков мэдэгджээ.