Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ Януковичийг хамгаалах шийдвэр гаргалаа

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:34 2014/02/27

Украйны Ерөнхийлөгч Янукович Украйны ард түмэнд хандаж хэлсэн мэдэгдэлдээ хэт даврагсдын үйлдлээс өөрийнх нь аюулгүй байдлыг хангахыг Оросоос хүссэн тухай мэдээлсэн.

Энэхүү мэдэгдэлдээ Янукович өөрийгөө урьдын адил Украйны төрийн тэргүүн гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглсэн байна. 

Ямартай ч аюулгүй байдлыг нь хангахыг хүссэн хүсэлтэнд ОХУ улсынхаа нутаг дэвсгэр дээр аюулгүй байдлыг нь хангана гэж мэдэгдсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ. 

Тодруулбал, “Янукович ОХУ-ын төрд хувийн аюулгүй байдлыг хангах хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг ОХУ хүлээн авч түүнийг хамгаална гэдгээ мэдэгдсэн” хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. 

18:13 2014/02/27

Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович Киевээс зугтаж, одоо хүртэл хаана байгаа нь тодорхойгүй байгаа билээ.

Киев хотоос гарч, улсын хамгаалалтаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдэн, цөөн хэдэн хамгаалагчийн хамт ор сураггүй болсноос нь хойш Януковичийг Украйны шүүх олон улсад эрэн сурвалжилж байгаа тухай мэдэгдсэн юм.

Харин хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Янукович Украйны засгийн эрхийг гартаа авсан хэт даврагсдын үйлдлээс өөрийнх нь аюулгүй байдлыг хангаж өгөхийг ОХУ-аас хүссэн тухай  РИА новости агентлаг мэдээлжээ.

Одоогоор энэ мэдэгдлийг хэзээ хийсэн, үнэхээр ОХУ-д хандсан нь үнэн эсэх нь тодорхойгүй байна.