Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи 2014": Орос медалийнхаа тоогоор хоёрдугаарт оржээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын бобслейн тамирчид болох Александр Зубков болон Алексей Воевод нар хосын төрөлд алтан медаль харин Елена Ильиных болон Никитьа Кацалалов нар хос уран гулгалтын төрөлд хүрэл медаль авснаар Оросын шигшээ баг медалийнхаа тоогоор хоёрдугаарт жагсжээ.

Одоо оросууд нийт 18 медальтай байгаагийн дотор таван алт, долоон мөнгө, зургаан хүрэл медальтай байгаа бол Герман улс найман алт, гурван мөнгө, хоёр хүрэлтэйгээр нэгдүгээрт, Нидерландын баг таван алт, таван мөнгө, долоон хүрэл медальтайгаар гуравдугаар байранд орсон байна. 

"Сочи 2014" медалийн тоо /одоогийн байдлаар/

"Сочи 2014" медалийн тоо