Нидерландын тэшүүрийн шигшээ багийн тамирчид 16 медаль хүртсэн нь дэлхийн шинэ амжилт болсон байна.
Энэ нь нэг олимпоос спортын нэг төрөлд хамгийн олон медаль хүртсэн тохиолдол болжээ.
Нидерландын тэшүүрчид Сочигийн олимпийн тэшүүрийн тэмцээнүүдээс таван алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн аж. Өмнө нь Австрийн тэшүүрчид 2006 онд Туринд болсон өвлийн олимпоос 14 медаль хүртэж байжээ.
Нидерландын тэшүүрийн шигшээ багийн тамирчид 16 медаль хүртсэн нь дэлхийн шинэ амжилт болсон байна.
Норвегийн хаан V Харальд Сочид өчигдөр очихоо хэлсэн байна. Хаан өвлийн олимпийн тэмцээн уралдааныг хэд хоног үзэхээс гадна ирэх бямба гарагт төрсөн өдрөө тэмдэглэхээр төлөвлөсөн гэнэ.
Канадын Торонто хотод байдаг Америкийн NHL-ийн алдрын музейн дэд ерөнхийлөгч Фил Притчард өчигдөр Сочи хотын хэвлэл мэдээллийн төвд Стэндийн цомыг авч ирсэн байна.
Энэ явдлыг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хуралд алдарт хоккейчин Вячеслав Фетисов, Игорь Ларионов нар оролцлоо.
Сонирхуулахад Фил Притчард 2012 онд Стэнлийн цомыг дэлхийн улс орнуудад толилуулсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!