Мичиганы Их сургуулийн судлаач Рандал Олсон хэмээх залуу нэгэн сонирхолтой газрын зураг бүтээж байгаа юм байна. Ингэхдээ тив тивээр нь хийж байгаа ба Европ, Америк тивүүдийг хийчихээд саяхан Ази тивийг бүтээсэн байна.
Уг газрын зургийг бүтээхдээ Google хайлтын системийн autocomplete (автоматаар гүйцээх) функцийг ашиглажээ.
Тодруулбал "Why is [Country]...?" гэж бичихэд үлдсэн үг нь Google-ын баазаас автоматаар нөхөгдөж гарч ирнэ. Ингэж гарч ирж байгаа үгс нь тэр орны талаар дэлхийн хүмүүсийг хамгийн их гайхшруулсан утга гэсэн үг юм.
Ингээд Монгол орны юунд нь гадныхан хамгийн их гайхдгийг хар даа. ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛАН ҮЗНЭ ҮҮ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!