ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/15-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол, Хятадын авто замын есөн боомтыг энэ сарын 29-31- ний өдрүүдэд түр хаана
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол, Хятадын авто замын 9 боомтыг энэ сарын 29, 30, 31- ний өдрүүдэд түр хаахыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, олон нийт энэ өдрүүдэд зорчих хөдөлгөөний хуваариа төлөвлөхийг зөвлөв.
БНХАУ-ын хаврын баяраар энэ сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Монгол, Хятадын түр хаах хилийн боомтууд:
- Замын-Үүд
- Гашуунсухайт
- Шивээхүрэн
- Ханги
- Хавирга
- Бичигт
- Бургастай
- Сүмбэр
- Баянхошуу
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
