Уншиж байна ...
Зураг
Зураг

Аймгийн цолтой хоёр, сумын цолтой нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 15 цаг 47 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчнаас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага эрсдэлийн үнэлгээний допингийн шинжилгээ авсан байна. 

Одоогоор тус байгууллага Германы Дрездений Спортын биохимийн ба Допингийн анализын институтийн /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн сорьц шинжлэх лабораториос ирсэн хариуг тамирчдад хүлээлгэн өгч байгаа аж. 

Дээрх хугацаанд шинжилгээ авсан нийт 33 бөхийн гурваас нь допингийн төрлийн бодис илэрсэн талаар холбогдох албан тушаалтан мэдээлэл өглөө. Тодруулбал аймгийн цолтой хоёр, сумын цолтой нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ.

Одоогоор улсын цолтой бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй бөгөөд заримынх нь шинжилгээний хариу ирээгүй байгаа гэв.

Эрсдэлийн үнэлгээний допингийн шинжилгээг үндсэн гурван шалгуураар авдаг аж. Ингэхдээ зөвхөн тэмцээнтэй өдөр бус гаргасан амжилтаас нь шалтгаалан заал танхимын бэлтгэлтэй үеэр түүвэрлэн авдаг байна.

Монголын үндэсний бөхийн холбоо болон Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран 2025 оны нэг, дөрөвдүгээр улиралд бөхчүүдээс шээс болон цуснаас шинжилгээ авч допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллахаар болсон гэв