2025 оны нэгдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи нэгдүгээр сарын 15-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -25...-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!