Үндэсний Статистикийн Хорооноос өнгөрсөн сарын буюу 2024 оны арванхоёрдугаар сарын малын зах зээлийн үнийн мэдээллийг танилцуулав.
Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны арванхоёрдугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.5 сая төгрөг болж, 36.6мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 34.8 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 105.6 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 242 мянган төгрөг болж, 28.5 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 157.7 мянган төгрөг болж, 14.5 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
2024 оны арванхоёрдугаар сард эр хонины үнэ Өмнөговь, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 280 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 190 мянган төгрөг байна.
Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2024 оны арванхоёрдугаар сард 10 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.0 мянган төгрөгөөр,цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 105 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!